09:40 цагт: Бүгд Найрамдах Турк Улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуудан БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор V дунд сургууль, 61-р дунд сургууль, 111-р дунд сургууль, 122-р дунд сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль болон Улаанбаатар дахь Бритиш сургуультай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.
10:00 цагт: НИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэл - Хөрсний бохирдол” хэлэлцүүлгийг зохион байгуулна. “Хангарид” ордны 14 давхарын А зааланд
10:50 цагт: Асашёорү Д.Дагвадорж “Zev fight night-1” мэргэжлийн тулаан зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ. Хаана: Ancore event hall /ТЕДИ төвийн чанх урд хаалганы баруун талд, Хуучнаар Be төв/
Асашёорү Д.Дагвадорж мэдээлэл хийнэ
2017-04-24 08:44:01