8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-04-24 10:22:58

ХОНЬ

Таны нүүрнээс инээмсэглэл гэрэлтэж, сэтгэл санаа өөдрөг байна. Эргэн тойрны хүмүүст ч таны сэтгэл татам инээмсэглэл урам зориг өгнө. Орлогоо нэмэгдүүлэх олон боломж гарч ирэх бололтой. Оюун бодлоо захирч чадвал хүний бололцоо хязгааргүй гэдгийг энэ долоо хоногт та өөрийн биеэр баталж чадна. Ажил хэрэг, бизнесийн үйл ажиллагаа амжилттай байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал зонхилно. Хожим сайхан дурсамж болж үлдэх мөчүүдийг гэр бүлийнхэнтэйгээ бүтээгээрэй.

ҮХЭР

Урам зориг оргилж, дотоод эрч хүч нэмэгдэнэ. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр ямар ч бэрхшээл дундаас боломжийг олж харж чадна. Хамт олон, найз нөхдийн дунд шударга, нийтэч байх хэрэгтэй. Ажилдаа хандах хандлага буурч, анхаарал сарних магадлал их байна. Хайр дурлалын харилцаанд завсарлага авах хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн догдлол, хүлээлт талаар өнгөрөх бололтой.

ХАМТАТГАХ

Харилцаа холбоонд таатай. Найз нөхөдтэйгөө ихэнх цагийг өнгөрөөх бөгөөд олон шинэ танилтай болно. Ямар нэгэн баярт үйл явдал тохиох магадлалтай. Албан тушаал ахих боломж нээгдэнэ. Таны хичээл зүтгэлээс ихээхэн хамаарч, орлого нэмэгдэх болно. Хайртай хүнээсээ болж шархалж, сэтгэлээр унах магадлалтай.

МЭЛХИЙ

Олон нийтийн арга хэмжээ, гэрээ байгуулах, уулзалт хэлэлцээ гэх мэтээр ажил хэрэг завгүй үргэлжилнэ. Лхагва гаригт найз нөхөдтэйгөө уулзаж, ажлын ядаргаагаа тайлахад гэмгүй. Бусад хүмүүсийн өмнөөс ажлыг нь  гүйцэтгэх хэрэгтэй болох нь. Таны хичээл зүтгэл үнэлэгдэх боловч хангалттай хөлс авч чадахгүй бололтой. Гэр бүлийн хэрүүл, маргаанаас зайлсхийгээрэй.

АРСЛАН

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосууд мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

ОХИН

Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа таатай байж, романтик үйл явдлууд үргэлжлэх болно. Ажил хэргийн хүрээнд найдвартай, урт хугацаанд хамтран ажиллах шинэ түнштэй болно. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эрхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй.

ЖИНЛҮҮР

Хувь хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх нь амжилтад хүрэх түлхүүр бөгөөд ажил мэргэжил, бизнесийн ололт олоход тус болно. Долоо хоногийн дундуур таны энерги ердийнхөөс доогуур байж болно. Амралт юм уу, бизнесийн аялалтай холбоотой төлөвлөгөөнд гэнэтийн өөрчлөлт орж, таны сэтгэлийг ихээр хямрааж болох юм. Хийж байсан бүх ажлаа дуусгаагүй бол долоо хоногийн сүүлийн өдрүүд танд хүндхэн байна. Эрх бүхий хүмүүс ажиглаж байгаа учраас хянамгай бай. Хийж гүйцэтгэх болон шийдвэрлэх олон явдал байгаа хэдий ч хамгийн чухал нь байгаа зүйлээ хайрлах юм.

ХИЛЭНЦЭТ

Амьдралын хэв маягаа өөрчлөх нь танд таагүй мэдрэмж төрүүлж болно. Өөрийн хүсэл зорилгоо тодорхойлж, зоригтой хөдөлж эхлэх хэрэгтэй. Хайр дурлалын харилцаанд гэнэтийн золгүй явдал тохиож магадгүй. Амралтын өдрүүдэд агаар салхинд гарч сэтгэлээ сэргээхэд тохиромжтой. Санхүүгийн хүндрэлээс гарна, орлогодоо санаа зовохгүй болно.

НУМ

Харилцаагүй удсан хэн нэгэн дахин гарч ирснээр амьдралд чинь багагүй түвэг удах бололтой. Таны гэр бүлийн байдал эсвэл хайр дурлалын харилцаа үүнд хамааралтай. Хамт олны үйл хэрэгт таны үүрэг оролцоо чухал байна. Ажил хэрэгт анхаарал суларснаас үүдэн алдаа гаргах магадлалтай. Өөртөө амралт өгч, бодлоо цэгцэлж, ирээдүйн төлөвлөгөөгөө эргэн харах хэрэгтэй. Шинэ оны эхний өдрүүдэд ямар байхаас тэр жилийн өнгө тодорхойлогдоно.

МАТАР

Энэ долоо хоногийн турш өөрийгөө хүмүүжүүлж, бөөцийлөхөд анхаараарай. Хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбодь болоод сэтгэл санаанд хохиролтой. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болж , таны стресс ихэснэ. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил, хүмүүстэй холбоотой хариуцлага хүлээхээс болгоомжлоорой.

ХУМХ

Найз нөхдөөсөө болж багагүй бухимдах бололтой. Та хичээн тайлбарлахыг хичээсэн ч тэд таныг ойлгохгүй. Ажил хэрэгт бүтэмжтэй байх бөгөөд орлого мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа тайван байлгаж, бусдын хэрэгт хошуу дүрэхээ зогсоо. Анхаарал татсан нэгэнтэй болзоо тогтоож болох ч хэт яарах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй ч ажил ихтэй байх нь зөрчил үүсгэх хандлагатай.

ЗАГАС

Ажлын ачаалал ихтэй долоо хоног. Өгөгдсөн хугацаанд ажлаа амжуулахын тулд танаас багагүй хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардах болно. Өчүүхэн бага ч атугай цаг зав гарвал амрахыг хичээгээрэй. Од эрхсийн нөлөөллөөр таны зөн совин, мэдрэмж өндөр, нээлттэй байх тул олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Бусдад туслах, тэднийг баярлуулахын тулд та харамгүй загнах бололтой. Найз нөхдөө гомдоохоос болгоомжлоорой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment