8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн О.Баасанхүү шоудаж ханахгүй нь

2017-04-24 12:03:00


УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудсаар шууд бичлэг хийлээ. Тэрбээр “Төрийн ордны коридорт ажлаа явуулах болсон тул хэвлэлийнхэнтэй хамт оффисын өрөөнийхөө нээлтийг хийнэ. Хоёр намын бүлэглэл намайг хавчин гадуурхаж байна” хэмээн хэллээ. Түүнийг өнөөдөр өглөө УИХ-ын Тамгын газраас өрөөгөө суллаж өг гэсэн шаардлага тавьсан байна. Учир нь УИХ-ын гишүүдийн өрөө солигдож байгаа учраас талаар өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүүд албан бичиг явуулж,  шаардлага тавьсан байна. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт суухаар болжээ. УИХ-ын дарга ажилдаа ирэхдээ намайг хараад туслахаа гэж бодно уу, нарийн бичгээ гэж харна уу, өөрөө мэдэг хэмээн улс төржив. О.Баасанхүү гишүүн өөрийн ажлаа мартаж, улстөржиж эхлэв.  

Хууль бусаар хөөгдсөн гэх О.Баасанхүү гишүүн төв талбай дээр монгол гэр барьж ажиллахаар болжээ.


О.Баасанхүү гишүүний байрлаж байсан өрөө нь өмнөх УИХ-ын үед  УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдох үед байрласан өрөө юм. Харин одоо О.Баасанхүү гишүүн сул гишүүн учраас бүлгийн даргаар ажиллаж байх үеийнх нь өрөөг өөрчилж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх зохицуулалт хийсэн нь таалагдсангүй. Зүгээр ч нэг улс төржсөнгүй, бүх сэтгүүлчдийг урьж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт оффисынхоо нээлтийг хийх юм гэнэ. 
 УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа гишүүн бүр хууль батлах, хэлэлцэх процесс бүрт оролцож, хуулийн өмнө үүрэг хүлээж, хуулиар хамгаалагдах эрх эдэлдэг иргэн бүрийг  төлөөлж, санал бодлоо хэлэх ёстой юм. Ингэх гэж л иргэд сонголт хийдэг.Гэтэл УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү сандал суудлын хэрүүл хийж, үндсэн ажлаа умартжээ. Өнөөдөр улс эх орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал  ямар байдалд байгааг тэд мэдэхгүй. Тэдэнд зөвхөн сандал суудал, албан тушаал хэрэгтэй юм байна. Өнгөн хэсэгтээ эх орон, ард түмэн минь гэж та нарынхаа талаа нойр хоолоо умартаж ажиллаж байна гэдэг ч цаашаа эргээд сандал суудалдаа хэр хайртайг бид харж байна. Ер нь УИХ-ын гишүүн хаана суусан ч яадаг юм бэ, ажлаа хийх чин сэтгэл байхад төрийн ордны хаана ч суугаад ажлаа хийж болно. Хийж чадахгүй том дугардаг О.Баасанхүү мэтийн улс төрчид төрд битгий хэл төрийн ордонд хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед зарим  гишүүдийн бусдаас онцгойрч, ард түмний анхаарлыг татах гэсэн энэ мэт үйлдэл тасрахгүй нь бололтой. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Н ЭНХБАЯРЫГ ДЭМЖИХ ЕСТОЙ МОНГОЛЧУУД АА
ЭКС Н ЭНХБАЯРААС ЭНЭ ТӨРД БАЙГАА ХУЛГААЧУУД ИХ АЙДАГ ЮМ ШДЭЭ МАХНЫГ АРД ТҮМЭН СОНГОЖ ЭХ ОРНОО АВРАХ БОЛСОН ЭНИЙ ЭСРЭГ ЭКС Н ЭНХБАЯР ТЭМЦЭЖ БУРУУТАН БОЛДОГ НЬ ҮНЭН ШҮҮ МОНГОЛЧУУДАА
2017/04/26 122.201.22.99
ЗОЧИН
албаар ман ан махныг муухай харагдуулах гэж хийж байгаа найруулсан хор махныг энгэх тусам дэмжээд ерөнхийлөгч гаргах хэрэгтэй тэгж байж монголын ард түмэн түвшин амьдаран шүү махн оффшоргүй шударга шд
2017/04/26 122.201.22.99
ИРГЭН
МАНАН БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛС ХЯТАДИЙН МЭДЛЭЭС ГАРАХГҮЙ ШҮҮ МАН ОФФШОРТОН НАМААС САЛАХ БОЛСОН МАХНЫГ СОНГОЖ БАЙЖ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООТОЙГОО ҮЛДЭН ТЭНЭГ МОНГОЛЧУУД САНЖ ЯВ
2017/04/26 122.201.22.99
миг
Баасанхүүгээр оролдоод байгаа нь үнэн л юм байна лээ
2017/04/24 66.181.160.108
soyoo
Basaanhuugiin zuwshdee. Javhlan shig dumbii duugai bhaar Ingej gol durd n orson n deer.
2017/04/24 203.91.115.36
Uuniig bichsen setguulch uuriigee bolovsruul!
Baasankhu shig shudarga hun bhgui shu! Ard tumnee elgeer ni hevtuulsen ideed tsaddaggui tsuuvruud shig bish. Uruunuus ni gargah nereer ene huniig daramtalj bna sh de. Yadgiin uneniig l helj bna
2017/04/24 66.87.80.99
Hol ochij hutsaarai chuhal mn iihen
Ene Baasankhuu gishuuniig show hiilee gej bichij bga setguulchiin tarhi idee beereer duurchee. Ard tumnii tumnii tuluu duugarch bga heden hunii neg. tsaad ideed tsadahgui bga tsuuvruudee bicheed ug.
2017/04/24 66.87.80.99
МАНгар гэдэг нь
Хэзээ улиран сонгогдож байгаа гишүүд өрөөгөө сольж байсын худлаа шаагаад байгаарай. Тийм л байсын бол Нямдорж яагаад одоо болтол өрөөндөө лаглайж байгаан
2017/04/24 49.0.218.42