8o
Улаанбаатар хот
mobile menu

Махны өргөтгөсөн худалдаа боллоо

2017-04-24 13:13:13

 “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15,000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл  нийслэлийн зургаан дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байгаа билээ.

Тэгвэл махны борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгууллаа. Өргөтгөсөн худалдааны үеэр нэг кг махыг  4400-5750 төгрөгөөр худалдлаа. Тодруулбал  1 кг үхрийн мах 5,750 төгрөг, хонины мах 1 кг нь-5,400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4,400 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5,200 төгрөг, хонины мах 1 кг нь- 4,600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4,000 төгрөг байлаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment