8o
Улаанбаатар хот
mobile menu

​Хурандаа нарыг ажлаас нь чөлөөлжээ

2017-04-24 13:21:00

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг энэ сарын 11-нд гарсан. Тэгвэл  өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж,Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  

Мөн өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилжээ.

Осол гарснаас хойш буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, зарим нь Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардсан. Гэхдээ хуульд зааснаар цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хариуцах ёстой учраас дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, дөрөвдүгээр сарын 21-ний дотор илтгэх” үүрэг өгсний дагуу ийнхүү арга хэмжээ авчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
hynii ami hohirchihood baihad saidn yamarch holbogdolgyi baih esgyiee Baterdene buhiig ogtsryylj hiij chadah ajliign uguuch chadahgyi geed baihadn chad chad geed baisaar dahin heden hynii ami hohiryyl
2017/04/25 75.171.188.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment