Энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Амгалан хотхон”-д байшин шатаж байна гэсэн дуудлага 23:24 цагт ОБГ-т иржээ.Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нэмэлтээр гал түймэр унтраах, аврах 14, 26 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн гарчээ.
Гал түймэр гарсан газарт 2 айлын 28х14 хэмжээтэй орон сууцанд гал түймрийн тархалт бүрэн дэлгэрсэн, урд талын 2 айлын 28х7 хэмжээтэй орон сууцанд гал тархсан байдалтай байсан байна.
Гал унтраах зориулалтын 7 автомашин, 30 албан хаагч 65.5 тонн ус зарцуулж, хорт хий утаанаас хамгаалах 4 багтайгаар шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 00:05 цагт зогсоож, шөнийн 03:06 цагт бүрэн унтраасан.Албан хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг унтрааснаар шатлагад өртсөн байшингийн ойр байрлах 2 байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж авран хамгаалав.Гал түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.