8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардын нам Амьгүй албатынхаа толгойг илсээр байх уу?

2017-04-24 13:45:00

Эрдэнэтэд зөвхөн эд барааг хэд нугалсан үнээр “шахаад” ханадаггүй аж. Эрх бүхий албан тушаалд дарга нарын эхнэр хүүхэд, нууц амраг, цүнх баригч гээд ажлаа мэдэхгүй, мэдэх ч шаардлагагүй тарвалзсан бүлэг хүн шахдаг. Тэд үйлдвэрийг мөлжих ганцхан зорилготой. Хамгийн хортой нь эд хөрөнгийн шахаанд үйлдвэр нэг удаа хохироод үлддэг бол эдгээр хувалз шиг хүмүүс урт хугацааны турш улсын хөрөнгийг сорж “бэлцийдэг”. Тухайлбал өнгөрсөн хугацаанд ерөнхий захирлыг тойрсон нэр бүхий 12 хүн нэмэлт цалин болгож 31500 евро буюу 82,6 сая төгрөгийг сар бүр авч байв. Мөн гэрээний дагуу дэмжлэг үзүүлэх нэрээр найман хүнд 189 мянган евро буюу 496,1 сая төгрөгийг олгосон байдаг. Улаанбаатар хотод орон сууц худалдан авахад нь зориулж зургаан хурган даргын данс руу 3 тэрбум 586 сая төгрөг Эрдэнэт үйлдвэрээс шилжүүлсэн. Энэ мэтчилэн “шахааны” хүмүүсийн мөлжлөг үргэлжилнэ. Одоогийн байдлаар төрийн мөнгийг аль болох эртнээс сорох гэсэн 200 хүнийг “Эрдэнэт”-ийн нүх сүв болгоноор чихэх гэж улайрч байна. Энэ томилгооны ерөнхий гүйцэтгэгчээр “амьгүй албат” Ц.Ням-Осор гардан ажиллаж байгаа аж. Тэрээр Х.Бадамсүрэнгийн тансаглалыг хүлээн зөвшөөрч, цээжээрээ хамгаалсан. Хууль зөрчиж, ТУЗ-ийн гишүүдийг төрөөс зуун хувь томилсон. Түүний зассан энэ замаар дээрх шахааны хүмүүс саадгүй орох учиртай аж. Ц.Ням-Осорын томилгоо хийх цайрсан арга хэвлэлээр хэдийнэ бичигдээд эхэлжээ. Тэрээр “Намын шахааны хүмүүс их байна, сул орон тоо байхгүй” гэх шалтагаар жирэмсэний амралтаа дуусгаад ирсэн хүнийг хүртэл ажлаас нь хөөсөн сураг дуулдана. Амьгүй албатын энэ мэт ядарсан арга Ардын намын нэр хүндийг навс унагаж байна. Уг нь хамгийн олон жилийн түүхтэй, боловсон хүчний нөөц сайтай нам гэдэг сэн. Удирдах зөвлөлийнхөн нь Ц.Ням-Осор шиг хүнээр төрийн чухал албаа хашуулж, намынхаа нэр хүндэд удаа дараа ийм эрсдэл нялзаахыг зүгээр хараад суухгүй нь лавтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорж
Монголын Цахилгаан ХОлбоо, Жи Мобайлаас ажлын хариуцлага алдаж халагдсан Цэцэг-Очир ГОК-д бас шахаагаар очсон байна билээ
2017/04/24 150.129.141.43
ЗОЧИН
Ангархай ам царайлсан Ням-осорыг хууль бус үйлдэл хийвэл шууд шоронд суулгах хэрэгтэй.
2017/04/24 202.9.41.132
өвгөн
Улсын үйлдвэрийг үнэтэй болгон хуваах асуудалд саад болоод байна, жижиг улсад улсын үйлдвэр хэрэг болох нь байна даа, түүнийг өгөөжтэй ажиллуул, чадах хүн олон ....
2017/04/24 49.0.212.59
Чимгээ
зүгээр ажлаа хийж байгаа хүнээр юунд оролдож байдаг юм бэ? Өмнөх дарга нар ингэж ажиллаагүй биз дээ?
2017/04/24 112.72.8.174
  • Recent
  • Most Read
  • Most Comment