Нийслэлийн гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг “Чандмань жимс”, “Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байгаа аж. Иймд иргэд, олон нийт та бүхнийг баталгаатай, албан ёсны хаягтай гүзээлзгэнийг худалдаж авахыг анхааруулж байна.
Гудамж талбайд ил задгай худалдаалж буй гүзээлзгэнэ.