8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын тэмдэг тэмдэглэгээг ирэх сарын 1-нээс сэргээнэ

2017-04-26 16:03:00

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Хамгаалалтын бүс шинэчлэн батлагдсантай холбогдуулан Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын талаарх судалгааг гаргасан. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, түүний хамгаалалтын бүс, үерийн эрсдэлтэй бүс, зурваст зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй 3100 орчим нэгж талбарт иргэн аж ахуйн нэгж байгууллага байрлаж байгаа тогтоосон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/221 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой комиссын 2017 оны 03 дугаар албан даалгавар, Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2017 оны А/24 дүгээр тушаал, Байгаль орчны багц хууль тогтоомжийн нэгдсэн хяналт шалгалт хийх тухай  2017/06 дугаар удирдамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийг энэ сарын 10, 13, 14, 15-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт ажиллуулсан. Нийслэлийн төвийн 6 дүүргийн гол болон туслах замуудад угсарч байрлуулсан замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг, тэмдэглэгээний ашиглалтад Замын цагдаагийн алба, УБЗЗАГ ОНӨААТҮГ-уудтай хамтран үзлэг тооллого хийж, гудамж замын тэмдэг тэмдэглэгээг сэргээх ажлыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл