“Бид хамтдаа” 2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. “Багш хөгжил”, “Зөгийн үүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн албан хаагч, багш нарыг 100 хувийн дэмжлэгтэйгээр гадаадад сургаж туршлага судлуулж байгаа бол энэ удаад “Оюуны хурд” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн 15 суманд МАТЕМАТИК СТАНДАРТ олимпиадыг зохион байгуулж байна. Математикт дуртай хүүхэд багачуудын чансааг тодорхойлох, идэвхижүүлэх, тэднийг урамшуулан дэмжих зорилго бүхий уг олимпиадад 2-12-р ангийн сурагчид, бага ангийн багш, математикийн багш нар оролцож байна. Олимпиадыг шударга, ил тод болгох үүднээс эцэг эхчүүдийн төлөөллийг хянагчаар ажиллуулж байна.
Ангилал тус бүрд шидгүүдийг шалгаруулж урамшуулан дэмжихээс гадна багш сурагчдын математик мэдлэгийн түвшинг тодорхойлж, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд үр дүн гарахуйц шилдэг бодлого хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.
“Оюуны хурд” математик сэтгэлгээг хөгжүүлэх, багш сурагчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой МАТЕМАТИК СТАНДАРТ аймгийн хэмжээнд зохион байгуулж буй математикийн олимпиадад оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа багш, сурагчдад өндөр амжилт хүсье.