8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдмийн баяр”-ыг баар, ресторанд тэмдэглэхийг хориглолоо

2017-04-24 18:01:15

БСШУС-ын сайдын 2017.04.21-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гарлаа.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.15 дугаар заалт, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2.7 дугаар заалтыг тус тус үндэслэн бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор уг тушаалыг гаргажээ. 

Тушаалд “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон байна.Энэхүү тушаал, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлжээ.

  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Etseg eh nar
Ene yostoi zuv tushaal gargaj dee ovoo doo saidaa.
2017/04/25 119.40.103.131
Ундрөх
Монтаж альбом ийг уг нь 4 анги төгсхөд мөн 8 анги 12 анги төгсхөд л хэрэгтэй биз дээ орос сургууль жил болгон хийх юм
2017/04/24 202.179.23.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment