Монголчуудын дутагдалтай сул талыг олон улс тодорхойлж гаргаж иржээ. Монгол хүн гэж хэнийг хэлэх вэ, Зөв монгол хүн хэрхэн бий болгох талаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай ШИНЭ ЭХЛЭЛ лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнэтэй ярилцлаа.
-Нэгд хүн байх, хоёрдугаарт монгол хүн байх. Энэ хоёрыг бага байхад нь ойлгуулж, ухамсарт нь суулгаж өгөх нь хамгийн чухал-
-“Зөв монгол хүн” Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнд 27 дадал, чадварыг тодорхойлж гаргаж ирсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү ?
-Монгол Улсын Засгийн газар болон Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яам /БСШУЯ/-наас хэрэгжүүлж байсан “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажил хийсэн. Энэхүү судалгааны үр дүнг харж байхад маш олон санаа гарч ирж байсан. Үүний нэг нь монгол хүний эзэмших 9 есөөр гурамсалсан 27 шинж чанар, чадварыг гаргаж ирсэн. Нэг үгээр хэлбэл зөв монгол хүнээс илэрч байх шинж чанар, дадал хэвшил. 9-н багц 27 нь дадал, чадварыг нэг бүрчлэн ярих юм бол маш их хэмжээнийг цаг орно. Тиймээс энгийн зүйлээс нь чухалчилж ганц, нэгийг онцолж энд ярьяа. Энэ бүгдийг шүлэглэж, мөр холбосон хэлбэрээр бичсэн байдаг. “Үндэсний бичиг нь босоо, Үүрдийн бахархал нь Монгол” гэх мэтээр бичсэн. Үндэсний бичиг нь босоо гэдэг энэ өгүүлбэрийн цаана Уйгаржин Монгол бичгийг зайлшгүй хэрэглэх, өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлагатай гэсэн утга, агуулга, санаа явж байгаа юм. Харин “Үүрдийн бахархал нь Монгол”. Хүн бахархах зүйлтэй байж цааш нь хөглөгдөж, дэвшиж байдаг. Өнөөдөр яагаад Еврей хүн, Еврей үндэстэн дэлхийн шилдгүүд болж байна. Нобелийн шагнал хүртсэн хүмүүсийн ихэнх нь Еврэйчүүд байдаг. Учир нь Еврей эмэгтэй Еврей хүн тээж, төрүүлэх, өсгөх хүмүүжүүлэх ёстой гэдгийг гэр бүлийн суурь хүмүүжлээр бий болгож өгсөнд л оршдог. Мөн сургуулийн орчин буюу бага ангид нь суурь боловсорлоор нь дамжуулан ухамсарлуулж, ойлгуулсан байдаг. Эндээс тухайн хүүхэд эх орныхоо төлөө хүлээсэн үүрэг гэдгийг ухамсарлачихсан байдаг. Тиймээс өнөөдөр Монгол хүн, монгол үндэстэн хүчирхэг, зөв байхын тулд Монгол гэсэн бахархалыг бий болгох шаардлагатай гэсэн санааг энэ өгүүлбэрээр гаргаж ирэхийг зорьж, эрмэлзсэн.
Дээр дурдсан 27 дадал, чадвараас аль болох олныг өөртөө шингээж, тусгаж авсан, түүнийгээ бусдад үлгэрлэж нийгэмд эсрэг үзэл, бодлыг бий монгол хүнийг зөв монгол хүн гэж хэлэхэд илүү ойртох болов уу.
-Зөв монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хүн байх нэг ёсондоо хоёр категориас бүрддэг.Нэгд хүн байх, хоёрдугаарт монгол хүн байх. Энэ хоёрыг бага байхад нь ойлгуулж, ухамсарт нь суулгаж өгөх нь хамгийн чухал. Еврейчүүд, Япон улс үүнийг нэн тэргүүнд тавьж эрхэмлэдэг учраас Еврей хүн, Япон хүн дэлхийн шилдгүүд болдог. Гэтэл манай улс үүнийг тэр бүр ойлгодоггүй. Дээр дурдсан 27 дадал, чадвараас аль болох олныг өөртөө шингээж, тусгаж авсан, түүнийгээ бусдад үлгэрлэж нийгэмд эсрэг үзэл, бодлыг бий монгол хүнийг зөв монгол хүн гэж хэлэхэд илүү ойртох болов уу. Өнөөдөр бид гаднах үзэмжээ алдаад байна уу, дотоод мөн чанараа алдаад байна уу гэдгийг харах хэрэгтэй байна. Бид монгол хүнд байх, эрхэмлэж явах энэхүү дадал, чадварыг ухамсарлаж, шингээж авч чадахгүй бол Монгол гэдэг үндэстэн аль нэг улсын мэдэлд орох, эрлийзжэх, магадгүй үндэстэн дотроо цус ойртож уусч алга болоход ойртсон байна. Ингэхээр монгол хүн, Монгол үндэстэн гэсэн дархлаа үгүй болно. Энэ дархлаагаа авч үлдэхэд дээрх 27 дадал, чадвар ихээхэн чухал үүрэгтэй, ач холбогдолтой байна.
-Гадны олон улс Монголчуудын төрөлх зан чанарыг судалж гаргаж ирээд бидний сул тал болгож ашиглаж ирсэн гэж та сая ярилаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай улс гадаадын улс орнуудтай дипломат болон диломат бус, олон улсын шугамаар харьцдаг эртний түүхэн уламжлалтай. Энэхүү харилцааны дүн бусад олон улс монголчуудын төрөлх зан чанарыг битүүхэн судалж, гаргаж ирсэн байдаг. Бүр нэг бүрчлэн тодорхойлж гаргаж ирснээс дурьдвалМонгол хүн мангас язгууртай махан идэштэй гэж томъёолсон байна. Үүнийг эерэгээр ойлголж, тайлбарлах юм бол цаг уурийн нөхцөлтэй холбоотой. Омог ихтэй үгэнд дуртай, тэмцэлдэх дуртай. Энэ нь газар нутгаа хамгаалж дайтах, эзэн суух нь язгуур үндэс болсон. Үүнээс үүдэлтэйгээр ингэж тодорхойлж. Хэрүүлч. Хэрүүл гарахаар цаасанд гал тавьсан юм шиг хурдан түргэн зан чанартай гэсэн. Аашлах нь олон албин чөтгөр шиг. Яах гээд байгаа нь мэддэггүй, олон ааш, зан гаргадаг. Тугалган жад шиг. Аливаа зүйлийн эхлэхдээ бяраа мэдэхгүй эхлэдэг. Явдал дундаа орохоор тугалган жад шиг нугардаг. Гуйлгачин болоод өлсгөлөнд нэрвэгдэхийн цагт дайсныхаа боолд захирагдах. Ядарч зүдэрхийн цагт хамгийн муу цустанд хүртэл захирагдах шинжтэй. Баяжихийн цагт лам, бурханд ч захирагдахгүй. Мөнгөтэй байвал, мөнгөтэй л болох юм бол өөрийгөө тэнгэр мэт үздэг зан чанарыг ингэж тодорхойлсон байна. Өтлөхийн цагт үхэхээ мэддэггүй. Өтлөх насандаа өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаггүй. Өнгөрсөн үеэс салдаггүй. Ахимаг настай болоод ирэхээр одоогийн залуус, бидний үед ингэж байгаагүй гэж их ярьдаг. Цэцэрхэг, үр хойчоо дарж, үгүйсгэж эхэлдэг. Болохгүй байгааг нь түрүүлж олж хардаг, зайгаа тавьж өгдөггүй занг ингэж гаргсан байна. Өнгөрсөн насандаа их гомдолдог. Би залуу байхдаа ингэдэг байж, одоо би 10, 20 насаар залуу бол гэж ирээд ярьдаг гэнэ. Гэтэл гадаадын улс орны иргэдэд би одоо энийг ингэж хийвэл болох юм байна, чадах юм байна, болгоно гэж ирээдүйгээр хардаг. Манайхан эсрэгээрээ 40 гараад 50 хүрэхийн цагт юу юугүй тэтгэвэрт гарахыг илүүд үзэх жишээний.
Бид монгол хүнд байх, эрхэмлэж явах энэхүү дадал, чадварыг ухамсарлаж, шингээж авч чадахгүй бол Монгол гэдэг үндэстэн аль нэг улсын мэдэлд орох, эрлийзжэх, магадгүй үндэстэн дотроо цус ойртож уусч алга болоход ойртсон байна.
Үр хойчоо бэлтгэдэггүй. Ямар ч төлөвлөгөөгүй амьдарч байгаад гэнэт зүрхий шигдээс, хорт хавдраар нас бардаг. Эсвэл ослоор. Гэтэл үр хүүхдээ бүрэн дүүрэн чадвартай, боловсролтой болгож төлөвшүүлж амжаагүй байдаг. Нэг үгээр хэлбэл хойч үеэ залгуулах зөв хүн бэлдээгүй. Зовлон зүдгүүр үзэхдээ асар их гасалдаг. Гасламтхай. Зовлон тоочих дуртай, хүнээс бурууг хайдаг. Өөртөө хир тусгадаггүй. Зөвийг буруутгаж, мушгидаг, үнэнийг эрэлхийлэхэд хуумгай ханддаг. Нийгэмд болж байгаа аливаа зүйлийн буруу талыг илүү олж хардаг. Түүнийгээ дэвэргэн өдөөж нийгэмд тараадаг. Хурал, уулзалт хурим найранд дуртай. Хуралдаад байдаг хуралдаад байдаг гарсан үр дүн ажил бага. Найрлаад байдаг цэнгээд байдаг хайран цаг. Дарь мэт. Муу зүйлийг дарь мэт хурдан тарааж, авалцдаг. Буцан тусах нь хурдан түргэн.Хэлсэндээ хүрдэггүй, буцаж няцах нь элбэг. Бяраа мэдэхгүй хаан шиг зантай. Хэн байснаа мэдэхгүй өөрийгөө дээгүүр тавьдаг. Санаа нь бүх зүйлийг чадах ч явдал дээрээ хаврын өдрийг ч гүйцэхгүй. Аливаа зүйл хийхийн өмнө чаддаг юм шиг ихийг ярьдаг. Хийх цагаа тулаад ирэхээд хаврын тэнгэрээс илүү олон хувирдаг. Гэхмэтчилэн монголчуудын бүх сул талыг тодорхойлсон байна. Хатуу ч гэсэн энэ үнэн. Энэ сул, дутагдалтай зан чанар бүгд монголчуудад байдаг. Одоо энэ сул талыг ашиглаж олон нийтийн дунд эдгээр зан чанарыг дэвэргэх зүйл хийдэг. Түүнийгээ санхүүжүүлдэг гэх мэт маш нарийн бодлого өнөөдөр манайд явж байна. Монголчуудын сул талыг олон улс тодорхойлж, түүнийгээ бидний эсрэг ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Энэ нь цаашлаад үндэсний аюулгүй байдал хүрэх хэмжээний ноцтой асуудал гэдгийг бид өөрсдөө мэддэггүй. Үүнээс сэргийлэхийн тулд монгол хүн, монгол үндэстэн, монгол дархлаагаа авч үлдэхийн тулд 27 дадал, чадварыг гаргаж ирсэн.
-Эмэгтэй хүүхдийг ирээдүйн эх хүн гэж харж одооноос хүмүүжүүлэх ёстой-
-Ирээдүйд зөв монгол хүнийг бий болгохын тулд өнөөдөр бид үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Юуг анхаарвал зохилтой вэ?
Монголчуудын сул талыг олон улс тодорхойлж, түүнийгээ бидний эсрэг ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Энэ нь цаашлаад үндэсний аюулгүй байдал хүрэх хэмжээний ноцтой асуудал гэдгийг бид өөрсдөө мэддэггүй.
-Нэн тэргүүнд эмэгтэй хүүхдийг ирээдүйн эх хүн гэж харж одооноос хүмүүжүүлэх ёстой. Яагаад гэвэл эрэгтэй хүнээс хүүхэд төрөхгүй. Хүн төрлөхтөн, Монгол Улсад зөв хүн хэрэгтэй. Тэр хүнийг хэн төрүүлэх үү эх хүн, монгол эмэгтэй төрүүлнэ. Тиймээс бүсгүйчүүд, эхчүүд, ирээдүйн ээжүүд монгол хүн төрүүлж, монгол хүн болгож төлөвшүүлэх нь танаас эхлэлтэй зүйл гэдгийг санах учиртай. Үүнийг охин хүүхдэдээ багаас нь ээж болно тиймээс монгол хүнийг төрүүлж, хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг энгийнээр ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа өнөөдөр нийгэмд БИ гэдэг хүн их болж. Энэ нь нэг талаасаа зөв ч нөгөө талаасаа буруу. Учир нь БИ гэдэг хүн ганцаарчилж амжилт гаргаж мундаг явдаг. Би “авах” ёстой гэсэн ойлголттой болчихдог. Гэтэл БИД гэдгийг ойлголж ухамсарласан хүн улс эх орныг авч явж чаддаг. Учир нь БИД гэсэн ойлголтын цаана бусдад өгөх ухаан шингэсэн байдаг. Үүнээс гадна нийгэмд зөв үлгэр дурайлал болж чаддаг. Ингэснээр хамтдаа хөгжиж, илүү их амжилт гаргадаг. Тиймээс хүүхдүүдэд багаас нь авахыг урьтал болгох биш, өгөх туслахын ухаанд дагуулж сургах нь нэн чухал
-Эрэгтэй хүүхдийг мөн адил жишгээр хүмүүжүүлэх үү?
-Эрэгтэй хүүхдийг энэ язгуур үндсээр хүмүүжүүлнэ. Гэхдээ эмэгтэй хүнийг хайрлаж, хүндлэх зүйлд сургах хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүн байж чи төрсөн гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эрэгтэй хүүхдэд аавыг нь үлгэрлэх зүйтэй. Яагаад гэвэл эр хүн, аав хүн засаг барих үүрэгтэй. Засаг барина гэдэг нь засаж янзлах, аливааг тэгшитгэх, дүүргэх засаж сайжруулах ажилд чухал үүрэгтэй гэдгийг эрэгтэй хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Энэ нь чиний ирээдүйн үүрэг гэдгийг ухамсарлуулах нь чухал. Нэг үгээр хэлбэл аавтай нь адилтгаж дагуулж, үлгэрлэх нь хамгийн чухал.
-Сүүлийн үед хүмүүс нэг зүйл рүү хэт туйлширдаг зан нэлээд ажигллагддаг. Түүнийхээ цаад мөн чанарыг төдийлөн таниагүй олныг дагаад байгаа байдаг юм шиг санагддаг. Энэ нь зан чанарын доголдол уу эсвэл хэт хүний асуудалд хошуу дүрээд байна уу. Үүнд та ямар тайлбар өгмөөр байна вэ?
Тиймээс бүсгүйчүүд, эхчүүд, ирээдүйн ээжүүд монгол хүн төрүүлж, монгол хүн болгож төлөвшүүлэх нь танаас эхлэлтэй зүйл гэдгийг санах учиртай.
-Энэ нь зан чанартай холбоотой байж болно. Ерөөсөө залуус ганцхан зүйлийг ухамсарлаж ойлгох хэрэгтэй. Хүний асуудалд оролцохгүй байх гэдгийг. Юу гэх гээд байна вэ гэхээр хүний асуудалд оролцмоор байвал зүгээр хүнийг хайрла, тусал, дэмж. Энэ бүхэн эргээд танд ирнэ. Өөрөөр тэнд хэн юу гэх нь танд тийм ч чухал зүйл биш. Зарим огт хэрэггүй хүний баяжиж, мөнгөжиж байгааг харж атаархах, амжилтыг үгүйсгэж байна. Энэ нь өвчин. Бас зан чанарын доголдол. Бусдын хэрэгтэй хэрэггүй зүйлд гаргах цаг заваа өөртөө, өөрөө хөгжиж дэвшихэд гарга. Тэгвэл та амжилтад хүрнэ. Ялангуяа цахим орчинд хэт орж байна. Цагаа дэмий өнгөрөөж байна. Цахим орчинд байгаа зөв, буруу, хэрэгтэй, хэрэггүй ялгаж ангилж тунгааж өөртөө авахыг нь авах чухал.
-Ирээдүйн зөв монгол хүнийг хэрхэн харж байна вэ. Зөв монгол хүн болох нөхцөл боломж хэр байна вэ?
-Тийм нөхцөл боломж байгаа. Харагддаг. Хамгийн чухал зүйл нь монгол эх, монгол ээж монгол хүнийг төрүүлэх юм. Би Дэлхийн топ 50 сургуулийн нэгд багтдаг инженерийн сургуульд сурдаг япон охиноос “Чи яагаад энд сурч байгаа юм бэ” гэж асууж байсан. Тэгэхэд тэр охин инээгээд “би нөхрөө олох гэж” гэж хариулсан. Тэр охин үүнийг “Би ирээдүйн япон хүнийг төрүүлэх учраас сайн нөхөртэй болох хэрэгтэй. Сайн нөхөртэй болохын тулд сайн мэргэжилтэй, мэдлэгтэй, гентэй, удам угсаатай хүнтэй суух хэрэгтэй. Энэ надад юу юунаас илүү чухал. Яагаад гэвэл миний эх орон надад ажил хийгээд хангалттай мөнгө олох орчин нөхцөл, нийгэм, боломжийг бий болгож өгч чадна. Чадсан. Үүний хариуд би ирээдүйн япон иргэнийг тээж, төрүүлж, бүрэн бүтэн өсгөж өгөх ёстой. Үүрэгтэй” гэж тайлбарласан. Энэ нь тухайн улс орны агуу ухаан. Үүнийг л бид ухамсарлаж ойлгож, ирээдүйн зөв монгол хүнийг бэлтгэх төрүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд дээр дурдсан 27 дадал, чадвараас аль болох олныг өөртөө шингээж авах нь чухал. Бидэнд тийм боломж бий. Бүхнийг өөрөө эхэлж, өөрөө үлгэрлэ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй