Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос өнөөдөр Төрийн ордны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэд төрийн өндөрлөгүүд болон БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлож буй учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсон байна.
Хараагүйчүүдийн үндэсний холбооноос хараагүй хүүхдүүдийн боловсрол эзэмшиж буй орчин нөхцөлийг сайжруулах, 116 дугаар сургуулийг БСШУСЯ-ны харьяа болгох, сургуулийн удирдлагыг солих шаардлагыг тавьсан. Гэсэн ч тэдний шаардлагыг БСШУСЯ хүлээж аваагүй тул БСШУС-ын сайд Я.Батсуурийг хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд хайхрамгүй хандаж байна хэмээн үзэж ирэх тавдугаар сарын 1-ээс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.