Мэргэжлийн Хяналтын Газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Гудамж талбайд суудлын машины тэвшний ард болон ил задгай гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй гүзээлзгэнийг “Чандмань жимс”, “Ногоон сор” ХХК-ийн нэрийг барин дотоодод тариалсан мэтээр иргэдийг төөрөгдүүлэн худалдаалж байна. Иймд иргэд та бүхнийг хаяг шошгыг сайн харж авахыг зөвлөж байна.