8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн гурав дахь хүчин хөзрөө дэлгэж эхэллээ

2017-04-25 09:03:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван нам нэр дэвшигчээ сойх эрхтэй. Тэгвэл эхнээсээ горилогчид тодорч эхэлсэн төдийгүй, битүүхэн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа.  Горилогчдыг эцсийн байдлаар ирэх сарын 02-ны өдөр албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Хугацаа тулсан ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээнээр нэр дэвших сонирхолтой горилогч олширсоор байна. Энэ удаад Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан хэд хэдэн хүн бий. Тодруулбал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Р.Амаржаргал, Г.Батхүү, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар битүүхэндээ өрсөлдөөд эхэлсэн. Харин эрх баригч МАН-аас нэр дэвшигчээ одоохондоо ярилцаагүй байгаа бөгөөд өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар болон сонгуулийн санхүүжилт босгох асуудлаар хэлэлцсэн байна.

Харин гурав дахь хүчин болох МАХН эхнээсээ хөзрөө дэлгээд эхэллээ. МАХН-аас О.Баасанхүү гишүүн ганцаараа Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээн гарч ирсэн ч  тойргийнхоо иргэдийг сэтгэгдэлийг гонсойлгоод авлаа. Учир нь О.Баасанхүү гишүүн өчигдөр Төрийн ордонд суулт зарлаж багагүй эсэргүүцэл илэрхийлээд байлаа. Түүнийг УИХ-ын Тамгын газраас өрөөгөө суллаж өг гэсэн шаардлага тавьсан байна. Учир нь УИХ-ын гишүүдийн өрөө солигдож байгаа учраас талаар өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүүд албан бичиг явуулж,  шаардлага тавьсан байна. Гэвч тэрбээр тус шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдын үүдэнд, улаан буйдантай корридорт суухаар болжээ. УИХ-ын дарга ажилдаа ирэхдээ намайг хараад туслахаа гэж бодно уу, нарийн бичгээ гэж харна уу, өөрөө мэдэг хэмээн улс төржив. О.Баасанхүү гишүүн өөрийн ажлаа мартаж, улстөржиж эхлэв.   Бүр сүүлдээ төв талбай дээр гэр барьж албан тасалгааныхаа нээлтийг хийнэ хэмээн сүржигнэв. Түүний энэ арга ядсан үйлдэл нь МАХН амьд, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулахыг хүссэн бололтой. Харин ч түүний үйлдэл арга ядаж бусдын анхаарлыг татах гэсэн башир арга байсан бололтой. Гэсэн ч түүнийг буруутгах аргагүй юм. Түүний хувьд алтнаас үнэтэй ганц суудлыг олж ирсэн гавъяатай нэгэн. Энэ үйл явдалтай зэрэгцээд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчид эхнээсээ тодорч эхэллээ. 


Тодруулбал, МАХН-аас Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг өрсөлдүүлэх хувилбар яригдаж байгаа аж. Л.Эрдэнэчулууны хувьд 1990 оны үед НҮБ-д байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Монгол Улсын бие даасан байдлыг баталгаажуулж, Монгол, Оросын харилцааг дээд төвшинд хүргэж байсан дипломатч нэгэн. Энэ талаар О.Баасанхүү гишүүн хэлэхдээ “Манай намын дарга Н.Энхбаярт Ямар нэг шалтаг гаргаж ирээд дарамт шахалт учруулахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд вариант бий. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун гуайтай нэлээн олон удаа уулзаж, ярилцсан. Л.Эрдэнэчулуун гуай эцсийн хариугаа хэлээгүй байгаа. Гэхдээ бас татгалзаагүй.Нэр дэвшье гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө олон зүйлийг нягтлах шаардлага байна гэж хэлсэн” хэмээн "Б" хувилбарын хөзрөө дэлгэлээ. Харин тэдний "А" төлөвлөгөө нь мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаяр байх нь мэдээж. Уг шийдвэрийг ч нотолж, МАХН-ын дэд дарга Ц.Шаравдорж:  " МАХН Н.Энхбаяр даргыгаа нэр дэвшүүлнэ. Өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын  бүх хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ял шийтгэлгүй гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг зарим улс төрийн хүчин, хуульчид хэлж байгаа шүү дээ. Жишээ нь, АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин болон Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав энэ хүнд ял шийтгэл байхгүй гэж хэлсэн. Зөвхөн энэ хүмүүсийн ярьснаар ч биш өнөөгийн дагаж мөрдөж байгаа Монгол Улсын бүх хуулиар ял, шийтгэл байхгүй байгаа.  Иймээс Н.Энхбаяр дарга нэр дэвших бүхий л нөхцлийг хангаж байгаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүх улс төрийн хүчин хамгийн шилдэг нэр дэвшигчээ тодруулж, өрсөлдөх байх." хэмээсэн хэлсэн. Тэдний эцсийн найдвар нь мэдээж Н.Энхбаяр. Гэхдээ түүний ялын хугацаа дуусах болоогүй байгаа бөгөөд магадгүй оймсыг гозолзуулсан үйл явдал болж магадгүй учраас “Б” төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkkkkk
Elbegdorj sain ajilaa an shuu ahiad songo
2017/04/25 66.181.186.238
tulga
Enhbayriig demjnee manai ger bvl
2017/04/25 27.123.214.123
зочин
Эрдэнэ чулуун гуай чинь сайн дипломатч лдаа. Содбилэг гишүүний хадам аав
2017/04/25 103.229.123.150
Жагаа
УИХ-ын гишуунээр сонгогдож суудал авах гавьяа юм байна л даа. Уг улс орноо хогжуулэхэд оролцох тэр оргон боломжийг илуу сайн ашиглаж хогжил дэвшлийг бий болгож чадвал гавьяа юмсан.
2017/04/25 202.126.91.101
зочин
Ялын хугацаа дуусаагүйг муу сэлгүүлчийн оронцог чи яаж мэдэж байгаа юм. муу тэнэг мал
2017/04/25 103.9.90.194
irgen
Enhbayariig gargachihval harin odoo um hiine dee bysadn bygd adilhan harin sain idej yydag baih M.Enhbold bol byyrch hereggyi amitan muu hogiin gazriin naimaagaar lyivarn ehelsen hor nairyylagch odoo
2017/04/25 75.171.188.18
irgen
Enhbayariig 100% demjine bysadn hereggyi uyn elersen balarsan Erdenechylyyn teriig hen congoh um be balai um AN-aas Jargalsaihniigl congomoor bna bysadn hereggyi novshyyd
2017/04/25 75.171.188.18
Zalaatyn zuslan
Enkhbayaryg demjinee.Had suuj haluun chuluu dolooson hun dee.
2017/04/25 119.40.103.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment