8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс мэдээлэл

2017-04-25 09:22:16

09.00 цагт Автотээврийн үндэсний төвд "Нийтийн тээврийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗТХЯ, АТҮТ, МХЕГ, ЗЦГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцоно. 

10.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийн зорчих боломжийг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд протез ортопед, сэргээн заслын чиглэлээр протез ортопедын үйлдвэрийн ажилтан болон тархины саатай хүүхэд, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулна.

11.00 цагт Сүхбаатарын талбайд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлд ажиллаж буй байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилготой “Нээлттэй хаалганы” өдөрлөг болно.

11.00 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн их гэрт МБШТ Гандантэгчэнлин хийд, Монгол бичгийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй Монгол туургатны "Миний Монгол бичиг" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно

11.40 цагт Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35,000 баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад номын баринтаг хандивлах өдрийг Монгол Улсын Үндэсний номын сан зохион байгуулах юм. 

“MN-Мэдээллийн төв”-д

11.00 цагт ОХУ-ын “Азийн хаалга” олон улсын үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.

11.30 цагт “Гэгээ-9” СӨХ-өөс 100 айлын нийтийн цагаан байрны оршин суугчдад тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.30 цагт Монгол Улсын иргэн Абдул Карумыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment