Өнгөрсөн сараас эхлээд 29 дүгээр сургуулийн асуудал олны анхаарлыг татаж, БСШУЯ-аас хүртэл ажлын хэсэг томилогдон тус сургууль очиж ажилласан билээ. Тус сургуулийн сурагчид хичээлээ ойлгохгүй мөн багш нар бэлгийн дарамт үзүүлдэг талаараа хэвлэлд ярилцлага өгсөн нь нэлээд шуугиан тарьсан. Өчигдөр “Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндөн гаргасан байна. Тус нэвтрүүлгийн үеэр 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нэвтрүүлгийн үеэр "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээсэн хэлсэн байна. Эрхэм захирлын хэлж буйгаар бол багш нар бэлгийн дарамт үзүүлдэггүй харин ч дарамт болох хэмжээний их бэлэг өгдөг болов. Тус сургуулийн гураваас дээш хүүхэд бэлгийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсан байхад тус сургуулийн захирал багш нар харин ч өөрсдийгөө өмөөрсөн тайлбар хийж байгаа нь үнэндээ инээдтэй харагдаж байна. Хэдийгээртус хүүхдүүд төрөлхийн сонсголгүй ч гэсэн бэлэг өгөх, бэлгийн дарамт гэдгийг ойлгох ухаантайгаа байгаа шүү, эрхэм захирлаа.
“Бэлэг их өгөхийг БЭЛГИЙН ДАРАМТ гэж ойлгоод байгаа юм”
2017-04-25 11:18:00