8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанк 3.4 сая ам.доллар нийлүүлэв

2015-11-17 15:48:00

Өнөөдрийн /2015/11/17/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.05-1993.00 төгрөгийн ханшаар 3.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ.

Мөн 311.89-312.56 төгрөгийн ханшаар 34.8 сая юань худалдан авах, 313.60-313.64 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк 1992.51 төгрөгийн хаалтын ханшаар 3.4 сая ам.доллар нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 58.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл