8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх ХУУЛИУД

2016-01-01 10:33:00

2015 он улиран өнгөрч шинэ бүхний эхлэл  оньсого мэт 2016 он айлчлан ирлээ. 2016 оны эхний өдөр буюу өнөөдрөөс эхлэн Монголчууд бид хэд хэдэн шинэ хуулийг мөрдөж эхэлнэ. Өнөөдрөөс эхлэн хэрэгжих шинэ хуулиудыг танилцуулж байна.

Хүүхэд харах үйлчилгээ нээлттэй болно

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Хуульд зааснаар Монгол Улсын иргэн  бол та гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан байх ёстой. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний гэрчилгээтэй болно. Мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой. Энэ шаардлагыг хангаж байвал гэртээ таван хүүхэд харж болно. Хүүхдээ харуулах эцэг эх нь багшийг таньдаг байвал давуу тал болох аж. Нэг хүүхдэд сар бүр 116 мянган төгрөгийг төсвөөс олгоно. Тэгэхээр таван хүүхэд харж байгаа бол 560 мянган төгрөгийг улсаас авна.

Мөн хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүдээс улсаас авч байгаа мөнгөнийхөө 60 хувиас хэтрэхгүй төлбөр авах юм. Энэ нь дунджаар 60 мянган төгрөг гэсэн үг. Ингээд тооцвол гэртээ таван хүүхэд хараад 860 мянган төгрөг олох боломжтой гэсэн үг. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байр гэрийн гадаад орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх ёстой. Мөн тэр байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах бөгөөд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх шаардлагыг хуульчилжээ. Гэрт хүүхэд харах бол гал тогооны тусгай гэртэй байх ёстой. Зуух яндан, халаалтын хэрэгсэлд хүүхэд ойртохгүй байхаар хаалт хийсэн байхыг мөн шаарджээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байр, гэрт өөр хүмүүс амьдрах эрхгүй.

Багш, хүүхдийн эцэг эх, харгалзах хүмүүсээс өөр гадны хүн тэнд орох ёсгүй. Мөн шашны зан үйл явуулах, эмчийн зөвшөөрөлгүй эм өгөх, бие махбодийн болох сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт үзүүлэхийг хоригложээ. Хүүхэд харахдаа өдөрт нэг цагаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулахыг хоригложээ. Байр бүрт хяналтын камер тавих боломжгүй учраас эцэг эх, асран хамгаалагчид нь багшийг хянах аж. Хууль зөрчсөн багшид эхний удаад сануулж, дараа нь торгоод зөрчлийг давтвал зөвшөөрлийг нь цуцлах хариуцлага тооцох юм байна.
 

Соёлын тухай хуулийн шинэчлэл
2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлнэ. “Үндэсний нэвтрүүлэг” гэж телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа тухайн нэвтрүүлгийн зохиолч, ерөнхий найруулагч, продюссерийн аль нэг нь Монгол Улсын иргэн байх, эсхүл зураг авалт, дуу бичлэг, сурвалжлах багийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх ёстой гэж тусгажээ.

Түүнчлэн Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.
Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна. Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кинонд үндэсний киноны эзлэх хувь, интернет протоколд суурилсан телевиз /Ай-Пи телевиз/-ийн уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувь 40 хувиас доошгүй байхаар хуульд тусгав.

 НӨАТ-ын хуулийн өөрчлөлт

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сард баталсан бөгөөд ман л өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийн дагуу бол НӨАТ цахим хэлбэрт шилжинэ гэсэн үг. НӨАТ төлөгчийн арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь татварын байгууллага, Сангийн яаман дээр цахим хэлбэрээр төвлөрөх юм. Ингэснээр татвараас зугтаах, зайлсхийх боломжгүй болох аж. Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэж буй. Одоо мөрдөж байгаа хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа. Шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Албан татвар суутган төлөгч нь арав хоногийн дотор татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой. НӨАТ төлөгч бүрийн мэдээлэл нэгдсэн хэрэглэгчийн системд бүртгэгдэнэ. Тухайлбал, албан татвар төлөгч хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор борлуулалтын нэгдсэн системд илгээх үүрэг хүлээнэ.

НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан.

Иргэн таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч мөн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулаарай. Ирэх оноос худалдан авалтын баримт шинэ загвараар гарах юм. Мөн долоо хоногийн дараагаас кассын шинэ машин ашиглаж эхэлнэ. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж цахим системд бүртгүүлээд дараа жил буцаан олголтоо авах боломжтой. Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авах боломжтой. Мөн сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожих ч боломж бүрдэж байгаа хэрэг.

Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.

Мөн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсвэл 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Цахим системд хугацаанд нь багтааж бүртгэж аваагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох аж.
 

Нийтийн сонсголын тухай хуулийг дагаж мөрдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль мөн л  өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэ нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой. Хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой.

Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.

Зөрчлийн оноо тооцож эхэлнэ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заасан байдаг ч энэхүү оноог тооцох асуудал орхигдоод байсан. Тэгвэл энэхүү Зөрчлийн оноог ирэх сарын 1-нээс тооцож эхэлнэ.

Тодруулбал, Зөрчлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхлэх юм. Жолооч зөрчлийн ерөнхий 10 оноотой “цагаан шугамнаас” явж эхэлнэ. Улмаар жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна. Зөрчлийн оноо дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох юм. Мөн хуульд заасан үндэслэлээр жолооны эрхээ хасуулбал зөрчлийн оноо хүчингүй болно гэсэн үг.

Зам тээврийн осол гаргасан жолооч таван оноо хасуулна. Жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр оноо, жолооны үнэмлэхгүй нөхөрт машинаа шилжүүлбэл машины эзэн нэг оноо хасуулна. Согтуу, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд машинаа бариулсан бол хоёр, ядарсан, өвчтэй үедээ машин жолоодсон, тийм хүнээр жолоо бариулсан бол нэг оноогоо алдана. Хуурамч дугаартай, улсын бүртгэлийн дугааргүй машин жолоодвол, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, хурд хэтрүүлсэн, хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол хоёр оноо хасагдана. Тусгай дуут дохио зөвшөөрөлгүй ашиглавал гурав, хамгаалах бүс хэрэглээгүй, гэрлэн дохио, цагдаагийн хориглосон дохио зөрчвөл, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол нэг оноо хасагдахаар журамлажээ.

Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах аж. Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөх юм байна. Жолооч нар зөрчлийн онооныхоо мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессэж үйлчилгээгээр дамжуулан жолооны үнэмлэхнийхээ дугаараар авах боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Stone
IJWTS wow! Why can't I think of thgnis like that? http://lhdusmrzovu.com [url=http://mholre.com]mholre[/url] [link=http://ukytxobaltg.com]ukytxobaltg[/link]
2016/04/21 103.17.108.42
Dreama
That's a creative answer to a <a href="http://hduoqcqu.com">diclifuft</a> question
2016/04/21 103.17.108.42
Wimpy
That's what we've all been waiting for! Great pogints! http://zluizwdc.com [url=http://hugvoeatyt.com]hugvoeatyt[/url] [link=http://maqmlsizbus.com]maqmlsizbus[/link]
2016/04/20 103.17.108.42
Kevrel
This piece was cogent, <a href="http://krezbktusfw.com">wet-lwritlen,</a> and pithy.
2016/04/20 103.17.108.42
Rosabel
I'll try to put this to good use imaiyemteld.
2016/04/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment