8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюуны өмчийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна

2017-04-25 13:48:21

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсныг үндэслэн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар бид бүхэн энэ өдрийг оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ оны “Оюуны өмчийг хамгаалах” өдрийн уриа нь “ Дээшлэх амьдралын эх- инноваци” бөгөөд энэ хүрээнд  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сарын аянг зохион байгуулж байгаа юм. Сарын аяны хүрээнд өнөөдөр Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, энэ хурлын хүрээнд инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг нээж байна. Сарын аяны нээлтэд Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Дарга Р.Содхүү, УИХ дахь Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч , УИХ-ын гишүүн Н.Учрал нарын албаны хүмүүс оролцлоо.

 

 

Мөн Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол”, “Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын дэлхий нийтийн чиг хандлага”, “Инновацийн үр дүн, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инноваци болон зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг  амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагууд туршлагаасаа хуваалцах юм.

Бага хуралд Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл,  шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчид, зохиогчийн эрхийн салбарт ажилладаг байгууллагын төлөөлөл болон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, оюуны өмчийн салбарын  ажилтан албан хаагчид зэрэг нийт 150 хүн оролцуулахаар төлөвлөсөн болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл