
Өчигдөр шөнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 24 өдрийн 20.30 цагт 6491 УБД дугаартай 2-007 номертой троллейбус осол гаргажээ. Ингэхдээ "Хүнсний-20"-ын замын эсрэг талын нүхэн гарцны хажуу талыг мөргөн зугсан байна. Зам хөдөлгөөний камераар хянадаг гэдгийг нийтийн тээврийн жолооч мартсан бололтой.Тэр дундаа төв зам дагуу алхам тутамд камерын хяналттай байдаг билээ.



