Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цаг агаар дулаарна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр Улаанбаатар хотод 10 хэмийн дулаан бол маргааш 13 хэмийн дулаантай байх нь. Харин баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр 20 хэм дулаан байна.
Гэхдээ өнөөдөр баруун аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, салхи шуургатай, сэрүүхэн байна гэж Цаг, уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.