8o
Улаанбаатар хот
mobile menu

29 дүгээр сургуулийн багш, ажилчид жагсана

2017-04-25 15:37:00

29 дүгээр сургуулийн асуудал шуугиан тарьж байгаа энэ үед тус сургуулийн багш ажилчид өнөөдөр жагсаал хийхээр болжээ. Сар гаруй өмнө тус сургуулийн сурагчид багш нарыгаа дохионы хэлээр хичээлээ заалгахыг шаардсан билээ. Ингэхдээ ахлах ангийн нэгэн сурагч сургууль дотор нь болдог бусармаг зүйлийг илчилсэн ярилцлага өгсөн. Улмаар багш, ажилчид нь үүнийг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийлгэж, БСШУЯ-наас ажлын хэсэг гарч энэ асуудлыг шалгасан ч тус сургуульд “бэлгийн хүчирхийлэл байхгүй” хэмээн үзсэн. Хэдийгээр холбогдох яам болон сургуулийн удирдлагууд ийнхүү ямар ч бусармаг зүйл байхгүй хэмээн үзэж байгаа ч сурагчид нь удаа дараа дарамт, шахалт, гадуурхалт байдаг гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласаар байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Huuhed hudlaa yrihgui
2017/04/26 155.4.197.113
zochin
Ichguurtei bagsh nar, hyyhdyyd yum surya gej bna, yos surtahuuntai shudarga baihiig shaardaj bna
2017/04/25 27.123.214.122
Сайн цагийн залуус
4.29-ны 13:00 цагт UB palace-т энэ хаврын хамгийн том цэнгүүн тоглолт болно. Тасалбарыг Ub palace- ийн билетийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
2017/04/25 150.129.142.170
Сайн цагийн залуус
https://www.facebook.com/photo.php?fbid=185045102015565&set=a.132898860563523.1073741826.100015302294195&type=3&theater
2017/04/25 150.129.142.170
zochin
Omno ni surguulia togsson humuus ni zoddog, shoglodog geed batlaad bsan yum bishuu
2017/04/25 202.21.106.150