8o
Улаанбаатар хот
mobile menu

29 дүгээр сургуулийн багш нар нэр төрөө сэргээнэ гэв үү

2017-04-25 17:15:00

Сүүлийн үед 29 дүгээр сургуулийг тойрсон багш сурагчдын асуудал олны анхаарлыг татаж байна.  Тус сургуулийн багш нар нь сурагчиддаа гар хүрдэг бэлгийн дарамт үзүүлдэг, хичээлээ дохионы хэлээр заадаггүй зэрэг ноцтой асуудлууд ил болоод байгаа билээ.  Сурагчдын зүгээс багш нарын дохионы хэлний мэдлэгийг сайжруулах, сурагчидтай зүй бусаар харьцаж, тэдэнд гар хүрч, хэл амаар доромжилдог, ажлын байран дээр архидан согтуурдаг гэх мэт асуудлуудыг хөндөж тавьсан юм. 
Одоогийн байдлаар 29 дүгээр сургуулийн удирдлагын зүгээс энэхүү  хууль бус үйлдэлийг дэлгэн тавьсан сэтгүүлчдийг шүүхэд хандаад байгаа билээ. Тэгвэл дөнгөж саяхан  Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар цагдаагийн байгууллагад шаардлага хүргүүлэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадна цугларсан байна. Тэд цагдаагийн байгууллагад сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг этгээд болон хохирогч хэн байсан бэ гэдгийг тогтоож өгнө үү хэмээн дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гомдол гаргасан аж. Тэд нэр төрөө сэргээхээр ийнхүү хуулийн байгууллагад хандаад байгаа аж. Сурагчдын дунд явуулсан судалгаанаас авч үзэхэд есөн хүүхэд тутмын  3 нь ямар нэгэн дарамтад өртөж байсан гэдгээ хэлсэн байдаг. Гэвч үүнийг тус сургуулийн удирдлагууд болон багш нар хүлээн зөвшөөрөхгүй байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
123
Batsaihanii tejeever jingeruud,bugs doloogch nar bna bugdiig ni zailuul
2017/04/26 103.9.90.2
zochin
bagsh nar mini duugai taivan bai yag unen shuu dee
2017/04/26 43.242.242.140
123
Болиоч ээ, Боловсорлын яамны та нарыг шалгах ажлын хэсгийнхэн чинь асуудлыг тогтоогоод олон нийтэд мэдээлээ биздэ. Одоо юу яриад байнаа. Яамтайгаа заргалдаач, ХҮҮХДҮҮД ХЭЗЭЭ Ч ХУДЛАА ЯРИАГҮЙ ШҮҮ
2017/04/26 202.21.115.78