8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Даваахүү: Малчид нийлж био нүүрс гаргаж авсан анхны тохиолдол нь энэ

2017-04-26 08:31:00

Өнгөрсөн долоо хоногт "Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган"-ыг угтсан "Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017" үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн 700 орчим төлөөлөгч оролцож, бүтээлүүдээ дэлгэсэн билээ. Үзэсгэлэнд ургаа мод огтлохгүй байх, унасан хатсан мод, модны хожуул, навчаар хийсэн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулсан юм. Эдгээр бүтээлүүдээс олны анхаарлыг ихэд татсан нь Архангай аймгийн Булган сумын “Могойнхон” нөхөрлөлийн хамт олон хийсэн “Бои нүүрс” юм. Энэхүү Бои нүүрсийг аргал, хус модны гишүү, аргал, хожуул, унаанги, яр, хөрзөнгөөр хийсэн бөгөөд тус үзэсгэлэнгийн тавдугаар байрт шалгарсан байна. Ингээд “Могойхон” нөхөрлөлийн ахлагч Н.Даваахүүтэй Био нүүрсний талаар ярилцсан юм.  

-Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлвэл утаа багассах боломжтой-

-“Могойнхойн” нөхөрлөлийн хамт олонд юуны өмнө баяр хүргэе. Малчид хамтран анх удаа Био нүүрс хийсэн байна?

-Баярлалаа. Манай “Могойнхон” нөхөрлөл 2014 онд байгуулагдсан. Одоогоор 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гишүүд бүгд Архангай аймгийн Булган сумын малчид. Био, эко нүүрсийг энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид гаргаж байсан. Гэхдээ нөхөрлөлийн малчид нийлж био нүүрс гаргаж авсан анхны тохиолдол нь энэ. Энэхүү био нүүрс нь унаанги модны гишүү ашиглаж хийсэн 100 хувь байгалийн эко бүтээгдэхүүн. Мөн  орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах, болон байгаль хамгааллыг дэмжих зорилгоор хийсэн бидний бүтээгдэхүүн юм. 

Аргал, гишүү, хожуул, унаанги, хөрзөн, яр зэргийг ашиглаж хийж болно. Бидний хувьд эхний удаадаа гишүү ашиглаж био нүүрсээ гаргаж үзсэн. Энэ бүдгийг тус бүрт нь дангаар нь хэрэглэж био нүүрс хийж болно.

-Био нүүрсийг хийхэд ямар ямар түүхий эд орох уу?

-Аргал, гишүү, хожуул, унаанги, хөрзөн, яр зэргийг ашиглаж хийж болно. Бидний хувьд эхний удаадаа гишүү ашиглаж био нүүрсээ гаргаж үзсэн. Энэ бүдгийг тус бүрт нь дангаар нь хэрэглэж био нүүрс хийж болно. Байгалын гаралтай хаягдал зүйл ашиглаж хийж байгаа учраас хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй. Мөн утаа гарахгүй. Хүмүүс шашлык шорлого хийх, мах шарахадаа хэрэглэж болно. Цаашид аргал түлхүү хийхийг зорьж байна. Учир нь хангай аймагт тэр дундаа Архангай аймагт аргал их хэмжээгээр байдаг. Түүнийг малчид түүж түүхий эд болгон боловсруулж орлого олох боломж бий. Гишүүг нэг хоёр жил түүгээд дуусна. Аргал бол хэзээ ч дуусахгүй. Тиймээс бид цаашид аргалаар түлхүү хийх боломж, нөхцөлийг судалж байна.

-Гишүүгээр хийсэн био нүүрсний чанар, илч одоо бидний хэрэглэж байгаа шахмал түлш, нүүрстэй харьцуулбал хэр байна вэ?

-Манайх дотооддоо хийж байгаа шахмал түлшийг цагаан хусаар хийдэг. Нэг үгээр хэлбэл ойгоо унагаж хийж байгаа гэсэн үг. Харин манайх унасан модны шинэ гишүүн, яр түүж хийж байгаагаараа ялгарч байгаа юм.  Мөн давуу талтай. Гишүүгээр хийсэн нүүрсээ бид нүүрсний чанар шалгадаг газарт шалгуулахад бидний хэрэглэж байгаа бусад нүүрснээс дутахгүй чанартай, илчтэй, дулаан ялгаруулалт сайн байна гэж үнэлсэн. Одоогоор зөвхөн гишүүгээр хийсэн био нүүрсээ шинжлүүлж чанарыг нь шалгуулсан. Тун удахгүй аргал, хөрзөн, хожуул зэргээр хийж чанар, илч зэргийг нь шалгуулж хийж, хэрэглэж эхэлнэ.

-Үзэсгэлэнд 1,5 кг-аар савласан нүүрсээр оролцож байсан. Ер хэр хэмжээтэйгээр савлахаар төлөвлөж байна вэ?

Болж өгвөл бид эхний ээлжид айл өрхүүдэд үнэгүй тарааж хэрэглүүлж, судалгаа хийж үзнэ. Гэхдээ хямдхан олон айлд хүрэх нь чухал гэсэн бодолтой байна.

-Үзэсгэлэнд зориулж 1,5 кг-аар савлаж авч ирсэн. Цаашид хэр хэмжээтэйгээр савлаж гаргахаа судалж байна. Энэ бол манай нөхөрлөлийн малчдын дөнгөж хийж эхэлж байгаа бүтээгдэхүүн. Ерөнхийдөө энэ үзэсгэлэнд зориулж хийсэн. Хүмүүст маш их хүрсэн, таалагдаж байна.  Үнэ, хөлсний хувь ярьвал гадаадын улс оронд 1,5 кг нүүрс монгол мөнгөөр тооцоход 18 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм байна лээ. Энэ жишгээс харахад нэг уут нүүрсээ 8-10 мянган төгрөгөөр борлуулвал болох юм байна гэсэн урьдчилсан үнэнийн баримжаа гаргаад байна. Болж өгвөл бид эхний ээлжид айл өрхүүдэд үнэгүй тарааж хэрэглүүлж, судалгаа хийж үзнэ. Гэхдээ хямдхан олон айлд хүрэх нь чухал гэсэн бодолтой байна. 

-Бусад нүүрснээс дутахгүй чанартай, илчтэй, дулаан ялгаруулалт сайн байна гэж үнэлсэн-

-Био нүүрсээ хэрхэн яаж хийх вэ. Тусгай зориулалтын зууханд хийдэг гэсэн?

-ХААИС-ийн Зөвлөх инженер, Дэд профессор Б.Мөнхбат гэдэг хүн био нүүрс хийдэг. Энэ чиглэлээр маш олон судалгаа шинжилгээний ажил хийсэн байдаг. Үүний нэг нь био нүүрс хийх зориулалтын зуух юм. Бид энэхүү зуухаас нэгийг нь худалдан авч нүүрсээ хийсэн.  Нэг зуух 250,000 төгрөгийн үнэтэй 200-ын пошкоор хийсэн байдаг. Зүгээр нэг пошкоор хийсэн зуух биш. Эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй ёроолыг нь нүхэлж, таг, яндан тохируулж хийсэн байдаг. Малчид түүхэн гишүүгээр зуухандаа хийгээд дээрээс нь гал өгөөд асаад эхлэхээр тагаа тавиад гүйцэт шатаж дуусахыг нь хүлээнэ. Гал ассан  даруйгаадаа дөл нь улаан өнгөтэй, ямар ч утаа гаргадагүй. Асаад дуусах үедээ галын дөл нь хөх, цэнхэр өнгө бүхий зэрэглээ болж эхэлдэг. Энэ нь түүж хийсэн гишүү био нүүрс болж байгаа юм. Галын дөл хөх, цэнхэр өнгөтэй болоод ирэхээр дээрээс нь ус хийгээд унтрааж 20 минутын дараа дэлгэж хатаагаад био нүүрс бэлэн болно.

-Био нүүрсний асах шатах технологи нь бидний энгийн зууханд мод, нүүрс түлэхтэй  адилхан уу?

-Ерөнхийдөө адилхан. Гэхдээ модтой адилхан шууд асахгүй. Уугиж асна. Нэг асахдаа дулаан илчээ удаан барина. Энэ нүүрсийг хийсэн манай нөхөрлөлийн айл шөнө 23:00 цагийн үед хийгээд хоноход өглөө 7:00 цагт дулаан илч нь хэвээрээ улаан цогтой байсан. 

Гал ассан  даруйгаадаа дөл нь улаан өнгөтэй, ямар ч утаа гаргадагүй. Асаад дуусах үедээ галын дөл нь хөх, цэнхэр өнгө бүхий зэрэглээ болж эхэлдэг. Энэ нь түүж хийсэн гишүү био нүүрс болж байгаа юм. Галын дөл хөх, цэнхэр өнгөтэй болоод ирэхээр дээрээс нь ус хийгээд унтрааж 20 минутын дараа дэлгэж хатаагаад био нүүрс бэлэн болно.

-Цаашид био нүүрсээ олон хүн хүргэх талаар ямар ажил төлөвлөөд байна вэ? 

-Манай аймаг сүүлийн үед маш их утаатай болсон. Утаатай аймгуудын тоонд орж байна. Тиймээс био нүүрсээ аймгийнхаа уурийн зууханд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ талаар одоогоор судалж байна. Эхний ээлжид сумынхаа айл өрхүүдэд, дараа нь аймаг, цаашлаад хангай аймгуудад нийлүүлэх боломжтой. Энэ бүхний шат дараатай хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж “Могойнхон” нөхөрлөлийн хамт олон зорилгоо болгож явна. Улаанбаатар хотын гэр хороололд нэвтрүүлвэл утаа багассах боломжтой.  Энэ талаар ч бид судалж үзэж байна.

-Зарим хоршоо, нөхөрлөл гишүүн элсүүлэхдээ мөнгө авдаг. Гэтэл танай нөхөрлөл элсэх гишүүнд их энгийн тавигдах шаардлага тавьдаг гэсэн. Тухайлбал ямар шаардлага тавих уу?

-Манай нөхөрлөлд гишүүнээр элсэхэд ямар нэгэн мөнгөтэй холбоотой шалгуур, шаардлага байхгүй. Харин манай элсэх хүсэлттэй малчдыг бидэнтэй нэгдэж мод тарь гэсэн шаардлага тавьдаг. Энэ их энгийн. Дараа нь ой цэвэрлэх. Ой цэвэрлэнэ гэдэг нь модны унасан гишүүг түүнэ. Энэ нь нэг талаасаа ойгоо цэвэрлэж байгальд ээлтэй иргэдийг бий болгох. Нөгөө талаасаа био нүүрсийнхээ түүхий эдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм. Мөн модны нүх ухах. Гэсэн энгийн мөртөө бидэнд хэрэгтэй тавигдах шаардлага  тавьдаг. Мэдээж нөхөрлөлийн гишүүд мөнгөтэй болно гэдэг нөхөрлөл мөнгөтэй болж байна гэсэн үг. Цаашлаад нөхөрлөлийн үйл ажиллагаа жигдрээд гишүүд орлого олоод ирэхээр тодорхой хувийг нөхөрлөлийн санд хуримтлуулах хэрэг олны жишгийг дагана. 

Био нүүрс хийх зориулалтын зуух 

Био нүүрс 

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Amgaa
Nadad law taalagdla
2017/04/28 202.21.124.132
Amgaa
ene anhaa gd bga hvnd helehd ene yriltslagand topoos demjlg tosow hvssen ym alga. Zowhon hodooni ail ophiig oplogotoi bolgoh bolomjt gj bhd oyuni dopoitold optson mal chini yun svrhii ym bichdiin
2017/04/28 202.21.124.132
ankhaa
Yum hiij baigaa humuus l haragdah yum da. Naadah chine hereggui ee. Bidend utaagui boloh l chuhal bagasgah ene tergej hudlaa shaaj tusuv husah gesen demii oroldloguudiig hatuu zogsooh heregtei
2017/04/26 27.123.214.83