8o
Улаанбаатар хот
mobile menu

"БЭЛЭГНИЙ" бус "БЭЛГИЙН" дарамт үзүүлсэн багш нарт ямар хариуцлага тооцох вэ

2017-04-26 09:08:00

Өнгөрсөн сарын сүүлээр Нийслэлийн 29-р тусгай сургуулийн сонсголгүй сурагчид багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл илэрхийлэн, жагсаал зохион байгуулсанаас үүдэн тус сургуулийн олон жил бугшсан идээ бээр шахагдаж эхэлсэн. Тус цуглаанаас эхлэлтэй маргаан дэгдэж өнөөдөр сургуулийн багш, захирлын ёс зүй олон нийтэд ил болоод байна. Монгол Улсад цор ганц байдаг 29 дүгээр сургууль нь сонсголгүй сурагчдын сурч боловсрох, нийгэмших, эрхээ эдлэх ганц боломж нь юм. Сонсголгүй сурагчдын дохионы хэл, хүртээмжтэй орчин зэрэг язгуур эрхийг үл хүндэтгэн дохионы хэлээр бус амаар хичээлээ заадаг. Улмаар сурагчид хичээлээ ойлгодоггүй гэдгийг тайван жагсаал хийж илэрхийлсэн. 


2016 онд батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй Хүний эрхийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд "Монгол дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй" гэж заасан байдаг.


Монгол Улсын үндсэн хуулинд сонсголгүй хүмүүсийн эх хэл бол Монгол дохионы хэл гээд заачихсан байдаг. Гэтэл 53 жилийн  түүхтэй сургуулийн сурагчид хуулан бичиг хийх  ярианы хэлээр хичээлээ заалгаж байгаа учраас  хичээлээ ойлгохгүй байгаа юм. Түүгээр ч үл барам санаанд оромгүй хэрэг илэрсэн нь тус сургуулийн багш нарын ёс зүйгүй үйлдэл илчлэгдсэн. Тодруулбал, 29 дүгээр сургуулийн хүүхдүүдээс судалгаа авахад есөн хүүхэд тутмын 3 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Тэдний хууль бус үйлдэл түүгээр ч дуусахгүй. Сургуулийн багш нар анги танхимд тамхи татдаг, багш нарын хэрэглээд хаясан бэлгэвч ангиас олдсон гэх зэрэг санаанд оромгүй үйлдэл илрээд байна. Мөн тус сургуулийн эрэгтэй багш нар сонсголгүй эмэгтэй сурагчдын хөх, бөгсөнд хүрэх тохиолдол маш их гардаг аж.

“Ийгл Ньюс” телевизийн “Эрэн сурвалжлагч” нэвтрүүлгийн ээлжит дугаараар 29 дүгээр сургуулийн сурагчдад тулгамдаад буй асуудлыг хөндөн гаргасан юм. Тус нэвтрүүлгийн үеэр 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан хэлэхдээ "Тэд чинь /29-дүгээр сургуулийн сурагчид/ бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм. Хүүхдүүдийг зодсон гэх нэр бүхий багш нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээсэн хэлсэн байна. Захирал Б.Батсайханы хэлж буйгаар бол 18 настай сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл, бэлэг өгөхийг хоёрыг ялгаж салгаж чадахгүй байгаа гэсэн байна. Б.Батсайхан захирал хэлсэн үгнийхээ төлөө өөрөө уучлалт гуйж суудлаа тавьж өгөх ёстой. Харин "БЭЛЭГНИЙ" бус  "БЭЛГИЙН"  дарамт үзүүлсэн багш нарт ямар хариуцлага тооцох вэ

Эдгээр хүүхдүүд орчлон дэлхий дээр төрөхдөө аав ээжийнхээ дуу хоолой, байгаль дэлхий юмс үзэгдэлийн уянгалан дуу хоолойг сонсож чадахгүй байгаа ч гэсэн сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүд биш юм. Хуулиар сонсголгүй иргэдийн сурч боловсрох эрхийг заагаад өгчихсөн байхад тус сургуулийн багш нар хавар болоод өвчин нь хөдөлчихлөө гээд сууж байгаа нь манай боловсролын системийн ялзрал, доройтолыг харуулж байна. Эрхэм захирлын хэлж буйгаар бол багш нар бэлгийн дарамт үзүүлдэггүй харин ч дарамт болох хэмжээний их бэлэг өгдөг болов. Хэдийгээр тус хүүхдүүд төрөлхийн сонсголгүй төрсөн ч  гэсэн бэлэг өгөх, бэлгийн дарамт үзүүлэх  гэдгийг ойлгох ухаантайгаа байгаа шүү гэдгийг тэд мартжээ. Харин ч тэдний үзэж буйгаар бол шар хадны эмнэлэгт хэвтэх ёстой хэдэн хүүхдүүдэд тус сургуулийн багш нар хичээл зааж байгаа мэтээр сурагчдыг доромжлов.

 Монгол улсын боловсролын тухай хуулийн 5-р бүлэгт "иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана" гэсэн заалт бий. Гэтэл сонсголгүй хүүхдүүдийн эрх хаана байна. 

Тус сургуулийн асуудал дэгдэж эхлэхэд буюу энэ сарын 07-ны өдөр "Дохионы хэлний 21 багшаас шалгалт авахад 44 хувь нь тэнцэж, 56 хувь нь хангалтгүй, дохионы хэлээ сайжруулах шаардлагатай" гэсэн дүгнэлтийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас  гаргаад байгаа билээ.  БСШУС-ын сайд Ж.Батсуурийн тушаалаар ажлын хэсэг тус сургуульд ажиллаж хагас дутуу шийдвэр гаргаад буцсан. Учир нь гол асуудал үүсгээд байгаа залуу багш нар хоорондоо бэлгийн харьцаанд ордог, сурагчдыг дарамталдаг, анги танхимд тамхи татдаг гэсэн ноцтой асуудлыг шалгалгүй буцсан. Ажлын хэсэг үүнийгээ тайлбарлахдаа “сурагчдын амралт эхэлсэн байсан учраас сурагчидтай уулзалт хийгээгүй харин жагсаал хийсэн 12 хүүхдийн гурвынх нь эцэг эхтэй уулзалт хийсэн” гэсэн хариултыг хэлээлд өнгөрсөн. Тусгай сургуулийн орчин багш нарт хариуцлага хүлээлгэж чадаагүй БСШУС-ын сайд Ж.Батсуурь өөрөө огцрох ёстой.  Ийм байхад сонсголгүй хүүхдүүд яаж боловсрол эзэмших вэ?.  Уг нь хүүхэд бүр эрх тэгш боловсрол эзэмших ёстой гэж хуулинд заасан байдаг. Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд төрсөн даруйдаа харааныхаа тусламжтайгаар  эх хэлээ сурч эхэлдэг. Тиймээс тэдний эх хэл болох дохионы хэл нь харилцааны гол хэрэглүүр болдог гэдгийг тус сургуулийн багш нар өнөөдрийг хүртэл ойлгоогүй бололтой. Харин тэд нэр төрөө сэргээхээр өчигдөр ЦЕГ-ын үүдэнд жагслаа. Тэд өнөөдрийг хүртэл ёс зүйгээ үйлдэлээ өмгөөлж энэ сэдвээр бичсэн, сурвалжлага хийсэн сэтгүүлчдийг шүүхэд өгч, заргалдана хэмээн сүрдүүлсээр өнөөдрийг хүрлээ. Одоо тус сургуулийн асуудал тогооноосоо аль хэдийн хальсан. Ингээд сонсгол хэл ярианы бэрхшээлтэй 323 сурагчийн эрх ашгийг хэн хамгаалах вэ Ж.Батсуурь сайд аа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene odoo zahiral bagsh baih erh hemjeenii hyn bish baina shyy dee.Zalyy sorgog sergeg bagsh nar zunduu baigaa tedniig tavih hergetie.Saidaa.
2017/04/26 49.0.135.140
Zochin
Ashgui teneg zahiral ny ogtsroh shig bolloo, hunii huuhduudiig yaj ingej doromjilj chadaj bainaa, Uneheer gutamshig, Edgeerhuuhduudiig erdiin eruul saruul huuhduudees iluu ikh hairlaj hamgaalah estoi
2017/04/26 103.212.117.213