8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөд Солонгост аялахаар очсон монгол эмэгтэйчүүд хулгай хийгээд баригджээ

2017-04-26 09:22:00

Өмнөд Солонгосын Тэгү хотын цагдаагийн газраас тус хотын нутаг дэвсгэр дээр санаатайгаар хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ.

Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн мэдээллээр "Монгол улсын иргэн 42 настай эмэгтэй Б, 47 настай эмэгтэй А нар нь Солонгос улсад аялал жуулчлалын ангиллын гурван сарын хугацаатай визтэй ирцгээсэн.

Тэдний гурван сарын визний хугацаа дуусч, эх орондоо буцахаар цаг нь болоход Тэгү хотын худалдаа үйлчилгээний гудамжаар сэлгүүцэж, барааны болон хүнсний дэлгүүрүүдээс санаатайгаар, бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ. Хяналтын камеруудын тусламжтайгаар монгол эмэгтэйчүүдийг баривчилжээ. Тэд 10-н удаагийн үйлдлээр хоёр сая вон буюу дөрвөн сая орчим төгрөгийн эд зүйлс хулгайлсныг илрүүлжээ.Сэжигтэнүүдийг цагдаагийн газар түр саатуулан шалгаж байгаа юм байна. Тэд мэдүүлэхдээ эдгээр зүйлсийг гэртээ очоод хэрэглэх гэж байсан гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хулгайч нарт ямар амарган виз гардаг юм бэ??????
2017/04/26 202.9.43.147
Zochin
Yahaaraa hylgaich nart visa ni garaad baidag ium be.
2017/04/26 49.0.135.140
zochin
Shorond hataabal taarna .ulsiin ner buzarlagch
2017/04/26 101.235.85.27
Zochin
Zavaan baliar yumnuud gadaadad ch aytaikhan zorchij chadahgui ,gutmaar.ichij uhmeer , mungegui yum bol gsdaadad yavah yamar heregtei yum, emnees ny nuur hiih gazargui bolgoh yum
2017/04/26 103.212.117.213
z
Urt gar huzuu oroonoo gej... Uursduu ch hohirood busdiig ch chireed uls ornii ch ner nuur gargaad hogiin urgamaluud
2017/04/26 66.181.165.25
яана даа
онигоотой авгай нар юмаа
2017/04/26 124.158.109.62