ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.
Мал эмнэлэг, хүн эмнэлэг хээрийн байруудыг хэрхэн бэлтгэсэн, дадлага сургуулилтыг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай тус ажлын хэсэг биечлэн танилцаж, заавар зөвлөгөө өглөө.
Мөн аймгийн удирдлагууд хэлтэс, агентлагийн дарга нар болон бусад албан байгууллагуудын ажилтан алба хаагчдыг онцгой ач холбогдол өгч оролцохыг үүрэг болголоо. Ямар нэг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах олон ач холбогдолтой бэлтгэл сургуулилт төдийгүй орон нутагт анх удаа буюу Өмнөговьд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Одоогоор “Говийн чоно-2017”-д 10 орны 200 гаруй ажиглагч, алба хаагчид оролцохоо мэдэгдээд байна.