8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох ишлэл: Хэвлэл, Facebook, Twitter-ээр гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгоно

2017-04-26 11:51:00

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. Байнгын хорооны хуралдааны үеэр Ц.Гарамжав гишүүн гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гишүүдийн дэмжлэгийг хүлээвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох санал оруулсан байна.  Ингээд Зөрчлийн тухай хуулийн талаарх мэдээллийг “Онцлох ишлэл”  булангаараа хүргэж байна.


1.    Зөрчлийн тухай хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдогийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна.
2.    Хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торго
3.    Хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун мянган төгрөгөөр торгоно.
4.    Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван мянган төгрөгөөр торгоно.
5.    Хуулиар хориглосон газарт, цуглаан зохион байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгоно.
6.    Мэргэшсэн эмч, эсхүл резидент эмч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг сая төгрөгөөр торгоно.
7.    Зөрчлийн хуулиар шийтгэгдэн, торгуулиа төлөөгүй тохиолдолд 7-30 хоног баривчилана. 
8.    Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин мянган төгрөгөөр торгоно.
9.    Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн бол 25 нэгжээр буюу 25 мянган төгрөгөөр торгоно.
10.    Өмнө нь хэвлэл мэдээлэл хэн нэгнийг гүтгэвэл  20 сая хүртэл төгрөгөөр сэтгүүлч болон редакцийг торгохоор оруулж иржээ.
11.    Зөрчлийн хуульд торгох ял байгаагаас гадна баривчлах шийтгэл гэж нэмэгдэн орж ирсэн байна.
12.    Зөрчлийн хуульд тусгаснаар мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан бол хүнийг хоёр сая төгрөгөөр торгоно
13.    Хуулийн төсөлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, эсвэл тоглосон бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.     Эмнэлгийн болон төрөх үеийн яаралтай тусламжийг тухайн иргэнд хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлэх үүргээ биелүүлээгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг хоёр зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөр торгоно.
15.    Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд эсвэл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зургийг авч бичлэг хийсэн бол торгоно 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Torgoh saltag baigaa bol niigemd hoisid heregtei bol bolno!!!
AAN-iig 100 sayaar torgoj sanal oruulsan baina geed ene yg ysegeen delgerengyi bichej bai!!!!
2017/04/27 148.60.92.227
зочин
энэ одоо юу болоод байна аа зүүд үү юув гарамжав гэж хэн бэ монгол хүн мөн үү
2017/04/26 122.201.31.177