8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаан настай хүүхдүүдийг бүртгэж эхэллээ

2017-04-27 13:35:00

Зургаан нас хүрч буй хүү, охиноо дүүрэг хорооныхоо харъяалагдах сургуульд нь бүртгүүлээрэй. Учир нь өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдыг бүртгэх юм. 

Эцэг, эх та хүүхдээ бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний хуулбар болон эх хувь, 3х4 хэмжээтэй 1% чээж зураг,  ээж, аав, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн заавал өөрийн биеэр хүүхэдтэйгээ очиж бүртгүүлэх шаардлагатай. Мөн шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх юм байна. 

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалт авахгүйгээр элсүүлж, бүртгэх аж. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл