8o
Улаанбаатар хот
mobile menu

Есөн хуруугаа тайруулсан байлдагч Ерөнхийлөгчид захидал бичлээ

2017-04-26 12:47:41

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан хэрэг  гарсан. Тэрбээр одоо хөдөлмөрийн чадвараа алдаж, 17 настай дүүтэйгээ хамт байр түрээслэн амьдарч байна. Цэргийн албан хааж байсан байлдагч 9 хураагаа тайруулчаад байхад  ангийн захирагч, удирдлагууд нь “Үйлдвэрлэлийн осол” гэсэн  акт гаргаж, үл тоож байгаа аж. Цэргийн алба хааж байсан Ж.Баярцогт  Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал бичжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байна уу Намайг Баярцогт гэдэг. Цэрэгт яваад хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн байна.

Би 2016 оны тавдугаар сарын 6-нд цэрэгт татагдаж Зэвсэгт хүчний Дорноговь аймагийн Зүүн баян сумын 336-р ангид хувиарлагдсан. 2017 оны нэгдүгээр сарын 17-25-ныг хүртэл хүрээ нэг байгууламжид харуулын дарга /1/ болон байлдагч /13/ нарын хамт үүрэгээ гүйцэтгэхээр явсан.

2017 оны нэгдүгээр сарын 23-нд 02.00-04.00 цагийн хооронд миний бие харуулыг үүрэгээ гүйцэтгэж буугаад 04.00-05.00 цагийн хооронд түр цэгийг хүлээн авч гарахад гадаа идэр ес эхэлчихсэн маш хүйтэн байсан учир их даарч бээрч галлагааны өрөө рүү буухаас таван минутын өмнө бууж үүрийн 04 цаг 50 минутанд ороход гал түлэгч байлдагч унтаж байсан. Гал унтарч паар хөлдөж цэргийн байр тэр чигтээ хөлдөх аюултай байсан тул цогон дээр нүүрс хийх далимд түр дулаацсан нь үнэн. Харуулын дарга намайг байлдагчаар дуудуулж харуулын байранд очиход харуулын дарга цэргүүдийг татан буулгаж ирсэн. Миний гутал хувцасыг тайлуулан хөл нүцгэн цемент дээр зогсоож нийт долоон байлдагчын хамт 5-6 цагийн хооронд идэр хүйтэнд өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж бүх хувцасыг тайлуулан гар тулгаж хэвтүүлээд суран бүс болон бууны сүмбээр ороолгон зодож өшиглөн элэгдэж цээжин бие рүү шанагаар ус цацаж хүйтэн газар элгээр хэвтүүлсэн. Дараа нь нүцгэн 2-3 км зайтай харуулын цэгийг тойруулан гүйлгэсэн. Энэ бүхний дараагаар харуулын байр руу оруулсан.

Шөнө халуу дүүгэж чимчигнэж хөнжлөөрөө ороон үүр цайтал унтаж чадаагүй. Өглөө цайны цагаар босч цайгаа уух гэтэл хөл цэврүүтэн цайрч таавчиг өмсөлтгүй хавдсан байсан. Харуулын даргад энэ тухай хэлэхэд дээшээ мэдэгдэж анхан шатны эмчилгээ авсан. Эмчилгээний явцад хуруу тайрахаар болж хоёрдугаар сарын 13-нд хагалгаанд орж хөлийн 9 хурууг тайруулсан. Бүтэн биеийн оншилгоонд ороход элэг өөрчлөлттэй гарсан. Өөр гурван цэрэг нэгдүгээр зэргийн хөлдөлттэй. Харин би гуравдугаар зэргийн хөлдөлттэй байсан. Хагалгаанд орохоос өмнө нугасанд гуурс суулгасан. Гуурс сугарч нугас руу идээлснийг цэвэрлэж бүтэн биеийн норкозонд орсон.

Эмнэлэгт байх хугацаандаа сэтгэл санааны гүн хямралд орсон ч энэ бүгдийг даваад гарах тэсвэр тэвчээр надад байсан Гуравдугаар сарын 16-нд эмнэлэгээс шарх эдгээгүй байхад гаргасан. Гэрээр боолт хийлгэх хугацаанд эм тариа тос марал их хэмжээгээр хэрэгтэй байсан учраас өглөө эрт боолтоо хийлгэж яваад буцах замдаа  бие хамгаалах чадваргүй учраас нохойнд хазуулсан. Би дүүтэйгээ хоёулаа нийтийн байр түрээслэн амьдардаг. Яг одоо дүүгийнхээ хяналтан доор байгаа дүү жижиг сажиг юм зарж түрээс хийдэг ээж маань бага байхад авто осолд орж тал харвасан.

Өнөөдрийг хүртэл авсан арга хэмжээ шийдтэй хариу байхгүй байна. Үйлдвэрийн осол гээд акт гаргаж өгсөн 5-6 даргын гарын үсэг тэгээд болоо, таг. Ангиас ирж уулзаж өөрийн биер туслалцаа үзүүлсэн хүн алга. Аргаа бараад Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал бичлээ.

Цэргийн алба босоо тогтолцоотой гэсэн хэрнээ дээд албан тушаалтнууд өнөөдрийг хүртэл таг. Ар гэрээс маань хөөцөлдөөд өгөх хүн байхгүй, туслах хүн байхгүй болохоор ийм байдалтай сууж байна. Гэхдээ сайн санаат ах эгч нар маань өнөөдөр ингэж зоригтой хэлэхэд хаана яаж хандахад, алхахад тус дэм болж байгаад баяртай байна. Бие даан зам гарч чадахгүй байгаа залуу хүүхэд болохоор таяг барихыг хүссэнгүй. Өсгийн дээрээ явж байгаад одоо гайгүй болсон.

Энэ хэрэг болсноос хойш дөрвөн сар өнгөрлөө. Группт  хамрагдагүй мөн Нийгмийн даатгалын шимтгэл цэрэгт байсан хугацаанд төлдөг бичилт хийсэн тамга тэмдэг юу ч байхгүй, хүчин төгөлдөр бус байсан. Харуулын ахлах хийсэн зүйлдээ гэмшиж эмнэлэгт байх хугацааанд хоол унд унаагаар туслалцаа үзүүлсэн. Надад хэн нэгнийг шоронд хийж амьдралаар нь зовоох хүсэл алга. Тэр хүний дээр байгаа дарга нар зүгээр хараад суугаад “Үйлдвэрийн осол” гэж тогтоосон хүмүүст гомдолтой байна.

Эрүүл саруул цэрэгт явчихаад тахир дутуу болсон надад магадгүй 10 жилийн л нас байвал яах вэ. Би багадаа мэдрээгүй тэр гэр бүлийн хайрыг том болооод хүсэл мөрөөдлийнхөө төлөө амьдраад сайхан хань ижил хүүхэдтэй болж дүүгээ, ээжийгээ сайхан хүн шиг амьдруулж гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарна гэж бодож байсан. Энэ байдлаасаа болоод хүнтэй сууж чадахгүй хүүхэдтэй боллоо гэхэд ааваа та яагаад нэг хуруутай юм вэ гэвэл юу гэж хариулах вэ. Энэ мэтчлэн зөндөө асуулт байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
sda gej
hujaa yum chine Elbegee toohgui ee muu lalar,ternii udirdaj baigaa bugs doloogch nar ni uildveriin osol gej hergiig haasan baina shtee
2017/04/26 202.55.191.42
ziak
Ziak, Erunhii komandlagch maani yu gehiig hariya
2017/04/26 122.201.24.232
анка
Ямар аймаар юм бээ хөөрхий
2017/04/26 202.21.115.78
Zochin
Muusain yargachinguud ev eruul bsan huniig iim bgoj bdag nasaaran tejeelge naad yargachingaaraa.huuliinhan shudraga shiideh bh.
2017/04/26 39.65.233.67