8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймагт архи зарахыг тодорхойгүй хугацаагаар хоригложээ

2017-04-26 14:20:16

Хэнтий аймагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглодог өдөр нэг иргэн архинд хордсон байж болзошгүй байдалтайгаар амиа алджээ.

Тодруулбал, Хэнтий аймагт архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахыг хориглодог өдөр байсан боловч талийгаач найзуудтайгаа нууцаар архи худалдан авч уусан байжээ. Мөн дээрх иргэнээс гадна архинд хордсон байж болзошгүй таван иргэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Тэдэнд хордлого тайлах эмчилгээ хийсэн аж. Тус хэрэгтэй холбогдуулан Хэнтий аймгийн Засаг дарга захирамж гаргаж, архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл