8o
Улаанбаатар хот
mobile menu

Гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр бүү зорч

2016-01-02 12:09:00

Манай орны гол, мөрөн, нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна.Иймд цаг хожих, зам, товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.12 дугаар сарын дунд арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
g
yumtai hvn yumaa usand hayn u uuland hayna u xend ch xamaagvi
2016/01/12 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment