С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргээр ял сонссон Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг чанга дэглэмтэй анги руу шилжүүлжээ.
Тэднийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан юм. Тэгвэл ШШГЕГ-аас хоёр шатны шүүхийн тогтоолыг биелүүлж, яллагдагч нарыг өчигдөр гяндан руу шилжүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр давж заалдах шатнаас гаргасан ялын тогтоолыг биелүүлж, яллагдагч нарыг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн нь хууль ёсны дагуу зүйл аж. Дараагийн шатны буюу Улсын дээд шүүхийн хурлаар хэргийг хянан хэлэлцэх тул тус хуралд яллагдагч нар байлцах шаардлагагүй байдаг гэнэ. Гэхдээ тэд өөрсдөө болон ар гэрийнхэн нь хүсэлт гаргавал хуралд оролцож болох аж.