8o
Улаанбаатар хот
mobile menu

“Бага-Асгат” ХХК-ийн борцны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

2017-04-26 15:33:06

'

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг, тавдугаар хэсэгт байрладаг борцны үйлдвэрийг хаажээ. Тодруулбал, “Бага-Асгат” ХХК-ийн борцны үйлдвэрт дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн  мал эмнэлэг, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар  хамтран хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус компани зориулалтын бус байранд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрчээ. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.2 , Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5 дах заалтыг тус тус зөрчиж байсан тул улсын байцаагчийн актаар борц үйлдвэрлэлийг зогсоох шийдвэр гаргасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл