8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилнө

2017-04-27 10:18:13

09:00 цагт: Улсын биологийн 27-р олимпиадын нээлт МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны дугуй зааланд болно.
 
09:00 цагт: 640 хүүхэд хичээллэх боломжтой ЕБС-ийн нээлт болно. Хаяг : Ганц худгийн эцсийн буудал
 
09:30 цагт: "Дурсгалт барилгын хадгалалт, хамгаалалт" зөвлөгөөн болно. Зөвлөгөөний нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын дэд сайд Ё.Отгонбаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Баярсайхан нар оролцоно. Хаяг: Монголын Архитектурын ордон

10:00 цагт: ЭМХТ дээр "Эмийн гаж нөлөөг бүртгэх мэдээлэх, түүний ач холбогдол" сургалт болно. Сургалтад Нийслэлийн дүүргүүд болон хөдөө орон нутгаас эмч, эмзүйч нар оролцоно.
 
10:00 цагт: НИТХ-ын ээлжит IX хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

11:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд ЭМД-ын даатгалын хөнгөлөлттэй олгож буй эмийн мэдээлэл үзэсгэлэн болно.
 
11:30 цагт: МУИС-ийн хичээлийн I байрны хоёр давхарт дугуй танхимд их зохиолч В.Инжаннашийн эснэсний 180 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.
 
Улаанбаатар хотын амаржих газар маш их ачаалалтай ажиллаж байгаа. Өдөрт 90-100 шинэ иргэн мэндэлж байна. Төрөх эмнэлгүүдийн ачаалал тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим нэг асуудлыг шийдвэрлэхээр ЭМЯ-ны ТНБД Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсгийхэн Амаржих газруудад ажиллана.

  • 10:00 цагт: Амгалан амаржих газарт / 3-р төрх /
  • 11:30 цагт: Нийслэл / 1-төрөх /
  • 12:30 цагт: Өргөө / 2-р төрөх / Холбоо барих утас:

 
MN-Мэдээллийн төвд

11:30 цагт: Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар болон өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар “Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: “Элэг бүтэн монгол” чуулганы талаар “Оном” сан болон тус чуулганы зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: МХБХ-ны "Хүрхрээ" үндэсний дээд лигийн нээлтэд зориулсан "Оддын хөлбөмбөг" бооцоот халз тоглолтын хэвлэлийн бага хурал МХБХ-ны байранд болно.
 
14:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн арьсан урлалын дугуйлангийн сурагч Б.Базарсадын “Хийморь” бие даасан үзэсгэлэн тус төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.

14:00 цагт: Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Улсын прокурорын ерөнхий газартай хамтран “Хууль сурталчилах өдөрлөг” –ийг зохион байгуулна.
 
15:30 цагт: Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжлөн шалгарууллаа. “ТОП-100” аж ахуйн нэгжид өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт болно.

16:00 цагт: "Mock trial" шүүхийн мэтгэлцээний тэмцээний шагнал гардуулах ёслолын ажиллагаа Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд болно.

19:00 цагт: “Монгол киноны алтан үеийг сэргээсэн “Алтан Өргөө” тоглолт улсын Филармонийн тайзнаа болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment