8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ - Үндэсний хөтөлбөрийн нэгдсэн чуулганы талаар мэдээлэл хийнэ

2017-04-27 10:57:36

Маргааш буюу 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 11 цаг 30 минутанд Монгол ньюс мэдээллийн төвд Элэгний С вирүсийн халдварын тархалтыг таслан зогсоож эмчлэх, элэгний хавдар хатуурлын нас баралтыг эрс бууруулах зорилготой ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ - Үндэсний хөтөлбөрийн нэгдсэн чуулганы талаар мэдээлэл хийх гэж байна. 

Уг чуулганд Элэгний вирүсийн оношилгоо, шинжилгээ хийдэг эмнэлзүйн лабораториуд, вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн албан ёсны борлуулагчид, элэгний вирүсийн эмчилгээг гардан хийж буй эмч, судлаач нар нэгдэн нэгэн өдрийг ард иргэддээ эрүүл энхийн мэдээлэл түгээн өнгөрөөх юм.

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ чуулган 2017 оны 04-р сарын 28 ны Баасан гаригт 11:00 - 17:00 цагуудын хооронд Хан-Уул дүүрэгт байрлах Корпорейт Конвеншн Центрт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70122006 утас болон www.elegbutenmongol.mn вэб сайтаас авна уу.

Элгэн халуун нутагтаа

Элэг бүтэн амьдарцгаая

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment