8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэт үйлвэрийн захирал хэдэн төгрөний цалин авдаг вэ: Ц.Ням-Осор VS Х.Бадамсүрэн

2017-04-27 11:30:00

Өнгөрсөн жилээс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн асуудал дуулиан дэгдэж, өнөөдрийг хүртэл асуудал нь намжаагүй байна. Энэхүү маргаан Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл намжихгүй нь бололтой. Дайны хажуугаар дажин гэгчээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоо маргаан дуусаагүй байхад Эрдэнэт үйлдвэрийн шинэхэн захирал Х.Бадамсүрэн болон туслахуудын цалин гал дээр тос нэмэв. Энэ сарын 04-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн хурал болж,  гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгосон билээ. Энэхүү мэдээллийг баталгаажуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга   Ц.Ням-Осор мэдээлэл хийж “Эрдэнэт үйлдвэрийн захирлын цалинг 25 сая төгрөг болгосон үнэн. Харин ч энэ мөнгө бага мөнгө” хэмээн хэлж олны чихийг дэлдийлгээд авсан. Хэвлэлээр Х.Бадамсүрэн захирлын цалин болон, машин худалдаж авсан баримт, байрандаа супер засвар хийсэн гэсэн мэдээлэл ил болоод байгаа. Тодруулбал,

  1.   /04 сарын 03-нд/ Улаанбаатар хот дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газарт хууль бусаар байгуулагдсан ТУЗ анхны хурлаа хийсэн. Тус хурлаар ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирлын цалинг 25 сая төгрөг болгов. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй. 
  2.  Үүнээс гадна Х.Бадамсүрэн захирал ажлаа авангуутаа 01 тоот тушаалаараа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авахыг үүрэгдсэн нь баримтаар гарч ирсэн.  
  3.  Мөн байрандаа 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил болж байсан.Харин байраа тохижуулахад 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан мэдээллийг нууцалж байв. Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа энэхүү өөрийн тансаглалд зориулсан 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зурсан төдийгүй бүх баримт ил болоод байгаа. Дээр дурьдсан гурван баримт ил болоод байгаа.  

Харин өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэн  мэдээлэл хийж миний цалин 25 сая биш 3 сая төгрөг хэмээн хэлж олныг төөрөгдөлд оруулав. Ингээд бид Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор болон Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нарын хэлсэн цалингийн хэмжээний талаар  мэдээлэл хүргэх үүднээс  VS булангаараа онцолж байна. 


 Ц.Ням-Осор: Х.Бадамсүрэн захирлын сарын цалинг 10 мянган доллар буюу 24 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон нь харин ч бага мөнгө


 “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сарын цалинг 10 мянган доллар буюу 24 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон нь харин ч бага мөнгө. Түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн. Хуулиар буруудвал хариуцлагыг би биш Монголын төр хүлээнэ. Би бол гүйцэтгэгч. Машин авсан төрийн компанийн захирал байхгүй байхад “Эрдэнэт”-ээс нэг гараад ирсэн. Засгийн газрын тогтоол зөрчиж байгаа гэсэн асуудал л яригдаж байгаа.ТУЗ өөрсдийнхөө цалинг 4000 ам.доллараар тогтоох санал оруулж ирсэн гэдэг нь бол үнэн. Гэхдээ би үүнийг шийдвэрлэхгүй. Засгийн газрын эрх мэдлийн асуудал.

Х.Бадамсүрэн:  Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа


“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1,5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг асуудал байна. Машины хувьд “Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирал “Лексус-570” унаж байсан юм байна лээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан юм байна лээ.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр“Эрдэнэт үйлдвэр”–ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй. Надад тансагласан асуудал байхгүй. Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинг авч байгаа. ТУЗ-ын цалин хөлсийг миний цалинтай хамт яриад байсан. Бид“Эрдэнэт үйлдвэр”-ээс ам.доллар байтугай нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй хэмээн хэлсэн. 
 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нь өөрийн биеэр хэвлэлийн хурал хийхдээ Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх захирлын сарын цалинг 10 мянган доллар буюу 24 сая 500 мянган төгрөгөөр тогтоосон нь харин ч бага мөнгө хэмээн хэлээд байхад Х.Бадамсүрэн захирал надад тансагласан зүйл байхгүй хэмээн гүрийв.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас түүнийг цалинг 24 сая 500 мянган төгрөг тогтоочихсон гээд байхад түүнээс найм дахин бага буюу 3 сая төгрөгний цалин авдаг хэмэн мэнчийж улайрч, мэнэрч зүтгэх юм. Х.Бадамсүрэн захиралд “үнэн” юм гэж байна уу. 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хөөе эрхэм матаач сэтгүүлчидээ Ням Осор би 24500000 төгрөгөөр тогтоох санал өгсөн гэж ярьсанаас 24500000 төгрөгөрөөр тогтоосон гэж яриагүй.эрхэм матаачдаа үгийнхээ утгыг зөв ойлгоод хуц.
2017/04/27 150.129.142.193
MAN-ii ahmad gishuun
Ням-Осорыг 20 000-аар торгье
2017/04/27 150.129.142.149
irgen
za ajlaa sain hiij ulsdaa ashig olj baival ter 10-20 saya ch yaahav, bag tsalintai bolhoor l idej uuhan diildehgui zavaarsan yum bolno. undur tsalintai asuudal garhad ter hemjeegeer hariutslag huleeh
2017/04/27 103.26.193.40
Зориг
Шалгаад л үзээч дээ үнэн худлыг Батзандан Жавхлан Баасанхүү 3ийг явуулаад шалгаад үнэхээр 3 саяын цалин авдаг бол наад олон юм яриад бгаа хүмүүсийг шийтгэж нэр төрөө сэргээ
2017/04/27 202.21.106.150
  • Recent
  • Most Read
  • Most Comment