Энэ оны эхний гурван сард Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд архидан согтуурахтай холбоотой 35 мянга гаруй дуудлага мэдээлэл иржээ. Нийт согтуугийн дуудлага мэдээллийн 29 хувь нь гудамж талбай, 50 гаруй хувь нь ахуйн хүрээнээс ирсэн байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс гурван хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.Энэ оны эхний улиралд архины хордлогын улмаас нийт 82 хүн нас барсан дүн гарчээ. Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд, архинд хордож нас барсан иргэдийн тоо өнгөрөгч оны мөн үеийнхээс 32 хувиар өссөн байна.
Он гарсаар нийт 82 иргэн архинд хордож нас баржээ
2017-04-27 12:01:00