8o
Улаанбаатар хот
mobile menu

Харуулын ажилтан гал алдсанаас түймэр гарчээ

2017-04-27 12:02:24

Онцгой байдлын албан хаагчид өчигдөр Богдхан-Уулын “Нүхтийн-Ам”-нд гарсан түймрийг амжилттай унтраажээ. Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажилласан байна.

Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид, орон нутгийн нийт 185 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж түймрийг өчигдөр 16:20 цагт цурманд оруулжээ.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид, орон нутгийн нийт 185 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж түймрийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16:20 цагт цурманд оруулжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 ангийн 59 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж хоносон байна.

Гарч байгаа түймрийн 90 орчим хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Тухайлбал, өчигдрийн түймэр “Нүхтийн ам” дахьхувийн орон сууцнуудын харуулын ажилтан 52 настай эрэгтэй ил гал түлж, гал алдсанаас гарсан нь тогтоогдсон байна. Түймэрт найман га талбай шатжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар огцом дулаарч хуурайшилт ихтэй байх тул иргэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment