8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах санал дэмжигдсэнгүй

2017-04-27 12:26:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах санал дэмжигдсэнгүй.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Зөрчлийн тухай хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлыг хасах саналтай байна. Иргэний болон хүний эрхийн ноцтой зөрчилтэй, ойлгомжгүй зүйлүүд ихтэй. Хэн нэгэн байцаагч зөрчил гаргасан иргэнийг торгохоор оруулж иржээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахгүй бол АН гурав хоногийн завсарлага авах саналтай байна.

УИХ-ын дарга М.Энхболд: Зөрчлийн хуулийг хойшлуулах асуудлаар санал хураах уу?

Ингээд санал хураалт явуулахад Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах Д.Эрдэнэбат гишүүний саналыг гишүүдийг олонх дэмжсэнгүй. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уг санал хураалтыг хүчингүй болгож өгөх горимын санал гаргалаа.

Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гишүүн болгон “Би кноп дараагүй байна. Санал хураалтыг хүчингүй болгож өгөөч гэсэн горимын саналыг гаргадаг жишиг тогтох нь. Ирэх долдугаар сарын 1-ээс энэ хуулийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Ямар ч сургалт явуулахгүйгээр яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ?” гэхэд УИХ-ын дарга М.Энхболд “Зөрчлийн тухай хуулийг ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэсэн хугацаа байгаа. Тиймээс саяны санал хураалтаараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийнхөө анхны хэлэлцүүлгийг хийе. Л.Болд гишүүн асуулгынхаа хариуг маргаашийн чуулганаар хэлэлцүүлж болно” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment