8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ: Нурангид дарагдсан манай хоёр иргэний биеийн байдал хэвийн байна

2017-04-27 12:35:00

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Кангнам дүүрэг дэхь нэгэн барилга дээр ажиллаж байсан Монгол улсын иргэн А, Б нар энэ сарын 22-ны өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт барилгын нурангид дарагдсан хэрэг гарсан билээ.  Уг  ослын талаар  Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “ 2017 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам хороололд Монгол Улсын  хоёр  иргэн таван давхар барилга нураах үеэр ус цацаж байгаад нурангинд дарагдсан хэрэг гарсан. Гарсан ослын улмаас Солонгосын холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, манай хоёр иргэнийг нурангиас гаргаж авсан. Улмаар  ойролцоох "Каннам Северанс" болон "Самсунг" эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар нурангид дарагдсан манай хоёр иргэний биеийн байдал хэвийн. Хүнд бэртэл аваагүй.  Түргэн тусламж авсан эмнэлэгт эмчилгээг нь үргэлжлүүлэн хийлгэж байгаа” гэв. 

2017 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам хороололд Монгол Улсын  хоёр  иргэн таван давхар барилга нураах үеэр ус цацаж байгаад нурангинд дарагдсан хэрэг гарсан.

Харин Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Монгол улсын иргэн А, Б нар нь осол гардаг өдөр Кангнам дүүрэг дэх таван давхар барилгыг нураах ажлыг хийж байсан. Тухайн барилга нь доошоо гурван давхар, дээшээ таван давхар ба осол гарах үед бага оврын эксковатор нь нэгдүгээр давхрын ханыг нурааж байсан бол Монгол залуус нураалтаас үүсэх тоосыг багасгах зорилгоор хана руу ус цацаж байжээ.

Гэвч нэгдүгээр давхрын шал ачааллаа даалгүй доош нурсны улмаас Монгол залуусын дээр барилгын нуранги унаж, тэдний биеийн 50 хувь нь нурангид дарагдсан байна. Осол гарсанаас хойш тус бүр 1 цаг 30 минут, 3 цаг 30 минутын дараа аварч ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Одоогийн байдлаар холбогдох шинжилгээг хийлгэж, эмчлүүлж байгаа аж. Осол гарах үед барилгын нураалт 60 хувийн гүйцэтгэлтэй байсан ба ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажлаа эхэлсэн” гэж онцолсон байна. 

Осол гарах үед барилгын нураалт 60 хувийн гүйцэтгэлтэй байсан ба ослын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажлаа эхэлсэн” гэж онцолсон байна.

Дашрамд дуулгахад, дэлхийн 75 улсад Монгол Улсын 144500 иргэн ажиллаж амьдардаг аж. Үүнээс БНСУ-д хамгийн олон буюу 36000 монгол иргэн ажиллаж амьдарч байна. Энэ оны нэг сарын байдлаар БНСУ-д Монгол, Индонез, Хятад, Вьетнам, Тайланд, Бангладеш зэрэг 16 орны нийт 272739 ажилчид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа юм байна. Манай улсын 7437 гэрээт ажилчин ажиллаж байна. Түүнчлэн БНСУ-д манай улсаас сурч байгаа-2788, Сургалт хэлний бэлтгэлд-3307, Бизнесийн чиглэлээр 55, тусгай үйл ажиллагаа эрхлэгч-182, солонгос иргэнтэй гэр бүл болсон 1742 иргэн зэрэг нийт 36000 иргэн байна. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment