8o
Улаанбаатар хот
mobile menu

Осол гаргаад зугтсан монгол залууг солонгосчууд барьжээ

2017-04-27 12:40:17

Энэ сарын 20-нд БНСУ-ын Кёнгбук цагдаагийн газраас тус улсын нутаг дэвсгэрт автын осол гаргасан Монголын иргэнийг баривчлан түр саатуулжээ. Монгол залуу А нь согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үедээ жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг машинаараа мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан аж.

Гэвч түүнийг тэр даруй цагдаагийнхан барьсан бөгөөд хэрэг үйлдэх үед түүний цусан дахь согтууруулах ундаа 0.111% буюу хэт согтуу гэж тооцогдох хэмжээтэй байсан гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Монгол залуу А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсны дээр жолооны үнэмлэхгүй байсныг илрүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zzzz
muusain arhichnuud hunii hutagt yadaj bitgii uuj joloo bariachee. arhichingiud oorsdool hohirno shuu zugtaad haa holdoj be dee uhamsar muutai yum nar. uuniig zuragtaar sain gargah heregtei.
2017/04/27 59.153.113.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment