УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлээд байна. Дөнгөж сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы танхимд хүрэлцэн ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж байна. Ерөнхийлөгч хэлэхдээ "Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Тэгээд гаргасан саналаа татаж авлаа гээд үндсэн санал нь үлдэж байна. Тиймээс үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үгэ хэлээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарч буй шүүмжлэл нь та нарт хэрэгтэй" хэмээн хэллээ.
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож, Зөрчлийн хуультай холбогдуулан үг хэлж байна
2017-04-27 13:05:00