.jpg?1493276092002)
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар ажлаас нь халах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Энэ шийдвэрийн дагуу өнөөдөр Б.Батсайхан захирал ажлаа хүлээлгэн өгөх байсан ч ажлаа өгөхгүй, жагсаал цуглаан зохион байгуулна хэмээн нэлээд эсэргүүцэл үзүүлсэн байна. Б.Батсайхан захирал ажлаа өгөхгүй хэмээн нэлээд эсэргүүцсэн ч дөнгөж сая ажлаа хүлээлгэн өглөө. Ингээд түүний оронд тус сургуулийн дохионы хэлний багш Н.Сарантуяаг түр орлон гүйцэтгэгчээр томилсон билээ.



