Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг Төрийн үйлчилгээний цахим машинаас авах боломжтой болжээ байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын лавлагаа, тодорхойлолтыг өнөөдрөөс эхлэн “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаас авах боломжтой боллоо.
Ингэснээр орон зай, цаг хугацааны хязгаарлалт арилж, улсын хэмжээнд байршуулсан 108 ТҮЦ машинаас:
-Нэрийн дансны мэдээлэх хуудас,
-Нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа,
-Ажил олгогчийн лавлагаа,
-Халамж үйлчилгээний газар өгдөг лавлагаа зэрэг дөрвөн төрлийн лавлагаа мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм.
-Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх зорилгоор нийгмийн даатгалын цаасан лавлагааг халж, нийгмийн даатгалын үйлчилгээний цахим машиныг 2014 оноос үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.