УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн хийж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн:
Зөрчлийн тухай хууль нэлээд маргаан дагуулж байна. Өмнө нь захиргааны хариуцлаганы тухай хууль болон 240 гаруй хуулийг зөрчлийг нэгтгэсэн гэж ойлгож байна. Энэ хуульд торгуульд нэмэгдсэн үү. ЗГ-аас барьсан хуульд баривчлах ял байгаагүй. Гэтэл ажлын хэсэг дээр 3-4 зүйл дээр орсон гэж байна. Шоронжсон хууль гаргах гэж шүүмжилж байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Баривчлах шийтгэл өмнө нь 14 зөрчил дээр байсан. Харин Зөрчлийн хуулиар 4 зүйл дээр баривчлахаар оруулсан. Торгуулийн хэмжээ өссөн зүйл байхгүй. ААН дээр 100 мянган төгрөгөөс 100 сая төгрөг торгууль, хувь хүнийг 10,000-20 сая торгуультай болсон. Харин ч эсрэгээрээ торгууль буурсан.