Орон байрны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн Н-ын гэрийн вакум цонхыг хагалан орж, мөнгөн аяга, хөөргийг ЕБС-ын сурагч А хулгайлсан хэрэг гарсан байна. Мөн оюутан С, М, тодорхой эрхэлсэн ажилгүй О, С нар согтуурсан үедээ хулгайлсан, тус дүүргийн 18 дугаар хороонд оршин суух М-ын гэрийн хаалганы цоожийг хөшиж, мөнгөн аяга, 32 инчийн зурагтыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б согтуурсан үедээ хулгайлсан хэргүүдийг эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шуурхай илрүүлэн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна.
ЕБС-ийн сурагч айлын цонх хагалан орж мөнгөн аяга хулгайлсан хэрэг гарчээ
2017-04-27 16:34:38