8o
Улаанбаатар хот
mobile menu

Үхрийн махны үнэ 120 төгрөгөөр буурчээ

2017-04-27 16:54:37

Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 4-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7375 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7920 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 120 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.0 хувиар буюу 285 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.6 хувиар буюу 115 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ 

2017 оны 4-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 700-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо 

2017 оны 4-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 2.2 хувиар буюу 15 төгрөгөөр, лууван 2.7 хувиар буюу 25 төгрөгөөр буурч, харин байцаа 3.8 хувиар буюу 65 төгрөг, хүрэн манжин 33.6 хувиар буюу 515 төгрөг, хятад сонгино 17.8 хувиар буюу 225 төгрөгөөр тус тус өссөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment