УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр Ц.Гарамжав Хууль зүйн байнгын хорооны хурал дээр гаргасан саналынхаа талаар тайлбар хийв. Тэрбээр “Хууль зүйн байнгын хоороон дээр санал оруулсан хүний нэг нь бий байна. Зөрчлийн хуульд хувь хүнийг хоёрхон сая төгрөгөөр гүтгэж болно гэдэг утга санаа орж ирээд байсан тул торгуулийн хэмжээг нэмсэн. Би гүтгэлгийг нийгмийн гамшиг гэж үздэг. Эрүүгийн хуульд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан чухал зүйл заалт байдаг. Баривчлах хүртэл арга хэмжээ авдаг юм билээ. Санал гаргаснаас хойш олон иргэд надтай уулзсан. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудыг ирж уулзаж, санал бодлоо солилцохыг хүссэн. Гэхдээ цөөн хүн уулзсан. Би торгууль нэмэх саналаа албан ёсоор татаж байгаа мэдэгдэж байна. Гэхдээ намайг дэмжсэн сэтгүүлчид болоод тойргийн хүмүүст талархаж байгаагаа илэрхийлмээр байна" гэлээ.
Ц.Гарамжав: Би гүтгэлгийг нийгмийн гамшиг гэж үздэг
2017-04-27 17:37:00